Оросын бөмбөгдөгч онгоцууд Беларусийн дээгүүр нисч байна

Хуучирсан мэдээ: 2022.02.08-нд нийтлэгдсэн

Оросын бөмбөгдөгч онгоцууд Беларусийн дээгүүр нисч байна

Оросын бөмбөгдөгч онгоцууд Беларусийн дээгүүр нисч байна

Украины асуудал хурцадмал байдалтай  байгаа энэ үед Орос улс холбоотон Беларусь руу алсын тусгалын цөмийн бөмбөгдөгч онгоц явуулж, ажиглалт хийлгэж байна.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр хоёр Ту-22М3 бөмбөгдөгч онгоц дөрвөн цагийн турш Беларусийн агаарын довтолгооноос хамгаалах хүчинтэй хамтран нислэг үйлджээ.  Нислэг нь хойд талаараа Украинтай хиллэдэг Беларусийн нутаг дэвсгэрт хэд хэдэн эргүүлийн дарааллаар ниссэн байна.

Кремлийн тал Сибирь, Алс Дорнодоос цэргээ Беларусь руу шилжүүлэн, хамтарсан сургуулилалт явуулахтай зэрэгцээд энэхүү даалгаврыг гүйцэтгэсэн юм.  Тус бөмбөгдөгч онгоцнууд Украины ойролцоох Оросын цэргийн хүчийг нэмэгдүүлж, түрэмгийлэл гарах вий гэсэн барууныхны айдсыг нэмэгдүүлсэн юм.

Беларусийн авторитар удирдагч Александр Лукашенко дотоодын эсэргүүцлийг  нухчин дарснаас үүдэлтэй барууны хориг арга хэмжээг багасгаад буй. Үүний зэрэгцээ  Кремлийн улс төр, санхүүгийн дэмжлэгт улам найддаг болсон бөгөөд Москватай батлан ​​хамгаалахын харилцаагаа ойртуулахыг уриалж, саяхан Оросын цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ  байршуулахыг санал болгосон юм.

Эх сурвалж: ABC NEWS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж