Йоркийн гүн ханхүү Эндрью 2007 онд өөрийн тансаг харшаа 15 сая фунт стерлингээр Казахстаны тэрбумтан Тимур Кулибаевт худалдсан нь маш их маргаан дагуулсан гэрээ болжээ. Тэрбээр энэ үйлдлийнхээ төлөө мөнгө угаахад оролцсон гэх үндэслэлээр шүүхэд дуудагдаж болзошгүй байна.
Тимур Кулибаев уг харшийг Казахстаны төрийн өмчийн хөрөнгийг зарсан мөнгөөр худалдаж авсан гэж сэжиглэж байгаа юм байна. Харин ноён Кулибаевын хамтран зүтгэгч, тэрбумтан Арвинд Тику Дээд шүүхэд гомдол гаргаж, түүний хувийн мэдээллийг хамгаалах эрхийг зөрчсөн гэж мэдэгджээ. Хууль сахиулах байгууллагынхан Саннингхилл цэцэрлэгт хүрээлэнг худалдсантай холбогдуулан гурван жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд ямар нэгэн асуудал үүсээгүй тул энэ мэдээллийг худал гэж өмгөөлөгчид нь хэлэв.
Ханхүү Эндрьюгийн хувьд бэлгийн хүчирхийллийн хэргээр давхар буруутгагдаад буй. Тэрбээр өөрт нь тохоож буй бүх хэргийг үгүйсгэжээ.
Тимур Кулибаев болон түүний хамтрагч Арвинд Тику нарыг Европ дахь банкны данс, Саннингхилл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авах замаар мөнгө угаасан гэж буруутгаж байна. Мөн бусад аж ахуйн нэгжүүдэд 450 сая фунт стерлинг угаахад тусалсан гэж буруутгажээ. Эдгээр хэргийг Швейцарь болон Казахстаны хууль сахиулах байгууллагууд аль хэдийнэ шалгасан, ямар ч ял тулгахгүй гэж өмгөөлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн Кибер аюулгүй байдлын фирм тэдний хувийн мэдээллийг буруу боловсруулсан гэж үзэж байна.
Эх сурвалж: THE SUN