Сар шинийн баярын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүд Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудлыг хөндөн тавьж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчдийн нэрсийг ил тодоор зарлаж, улс төрийн хамаарал орсон эсэхийг асууж байсан юм.
Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томилсон талаар бид мэдээлэн. Харин ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллахаар болжээ.
УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах аж. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна.
Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна.
Холбоотой мэдээ