Австрали вакцин хийлгэсэн аялагчдад дахин хилээ нээнэ | News.MN

Австрали вакцин хийлгэсэн аялагчдад дахин хилээ нээнэ

Австрали вакцин хийлгэсэн аялагчдад дахин хилээ нээнэ

Австрали вакцин хийлгэсэн аялагчдад дахин хилээ нээнэ

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон хоёрдугаар сарын 7-ны Даваа гаригт засгийн газрын үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдааны дараа Австрали улс хоёрдугаар  сарын сүүлээс эхлэн вакцинд хамрагдсан олон улсын аялагчдад хилээ нээнэ гэж мэдэгдэв. Моррисон Канберра дахь парламентын гадна үг хэлэхдээ "Үндэсний аюулгүй байдлын хороо болон Засгийн газар өнөөдөр Австрали улс хоёрдугаар сарын 21-нд  бүх визтэй, вакцинд хамрагдсан хүмүүст хилийг дахин нээх шийдвэр гаргалаа" гэв.

Австралийн иргэд, байнгын оршин суугчид болон гэр бүл, олон улсын оюутнууд, аялагчид, цагаач ажилчид зэрэг нэвтрэх боломжтой боловч хоёр тун вакцин хийлгэсэн гэдгээ нотлох ёстой.

Мөн эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй бол ямар учраас гэдгээ нотлох ёстой юм байна.  Австрали улсын хувьд  хоёрдугаар  сарын 7-нд  Covid-19-өөр өвчлөгчдийн тоо 2.7 сая байсан бол нас баралтын тоо 4200 даваад буй. Дотоодын халдвар өндөр байгаа ч хилийн журмаа султган, нээсэн нь өвчлөлт нэмэгдэх үндэс болж болзошгүй  гэж эрдэмтэд анхааруулж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-07 213.87.138.236

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж