Оросын арми сансрын хиймэл дагуулын дуранд

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Оросын арми сансрын хиймэл дагуулын дуранд

Оросын арми сансрын хиймэл дагуулын дуранд

АНУ-д төвтэй нэгэн технологийн компанийн хиймэл дагуулаас Беларусийн хэд хэдэн байршилд байрласан Оросын армийн зургийг авчээ. Хиймэл дагуулаас зураг авсан энэхүү үйлдэл нь Оросын арми халдлага хийж болзошгүй гэсэн Украин болон “NATO”-ийн санаа зоволтыг илэрхийлж байна.

Орос, Беларусийн хамтарсан цэргийн сургуулилалт энэ Пүрэв гаригт эхлэх бөгөөд үүнтэй холбогдуулан цэргээ байршуулсан байж болзошгүй аж. Гэвч зарим гэрэл зургуудаас харахад хэд хэдэн сургуулилалтын цэгүүд Украины хилээс 100 гаруйхан км зайд байрлаж байна.

АНУ-ын албан тушаалтны хэлснээр, Орос улс бүрэн хэмжээний түрэмгийлэлд шаардагдах цэргийн алба хаагчид болон зэвсгийнхээ 70 хувийг Украины хил дээр төвлөрүүлээд буй ажээ. Саяхан цахим мэдээллийн хэрэгслүүдээр Оросын цэргүүд Беларусиар дайран өнгөрч, Украины хилээс 30 гаруй км зайд хээрийн хуаран байгуулж буй бичлэг цацагдсан. Тэгвэл Бямба гаригт сансраас авсан зурагнууд нь энэ бичлэгтэй ижилхэн байна.

Зарим гэрэл зургуудад Оросын сөнөөгч онгоцнуудыг байрлуулсан Беларусийн Лунинец нисэх онгоцны буудлыг харуулжээ. Тодруулбал Оросын агаарын довтолгооноос хамгаалах “S-400” систем, “SU-25” довтолгооны нисэх онгоцнууд буудалд байгаа нь харагдаж байна. Мөн Оросын цэргүүд сургуулилт хийхээр төлөвлөж буй газраас тодорхой зайд, тэр дундаа Лунинец хотоос зүүн тийш 270 км зайд орших Беларусийн Речица хотод цэргүүд байршсан байгаа нь харагджээ. Речица хот нь Орос, Беларусь, Украины хилийн уулзварт байрладаг. Цэргүүдээс гадна танк, явган цэргийн байлдааны машин, гаубиц буунуудыг байршуулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж