Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 оны урьдчилсан гүйцэтгэл | News.MN

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 оны урьдчилсан гүйцэтгэл

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 оны урьдчилсан гүйцэтгэл

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 оны урьдчилсан гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 12,689.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34.1 хувь буюу 3,225.5 тэрбум төгрөгөөр илүү төвлөрч, орлогын төлөвлөгөө 486.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Үүнд татварын орлого 5.4 хувь буюу 580.0 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн нь нөлөөлжээ.

Орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого, тусгай зориулалтын болон гадаад үйл ажиллагааны орлого төлөвлөснөөс давж биелсэн бол бусад татварын орлого гүйцэтгэл 5.9-9.4 хүртэлх хувиар төлөвлөснөөс дутуу биелсэн байна.

Татварын бус орлогын төлөвлөгөө 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 93.3 тэрбум төгрөгөөр дутуу биелснээр 93.9 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь хувьцааны ногдол ашиг, төсөвт байгууллагын өөрийн орлого, газрын тосны орлого төлөвлөсөнд хүрч биелээгүйтэй холбоотой аж.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1,531.7 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн дүнгээс 1,092.5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 15,598.1 тэрбум төгрөг болж, 605.7 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 96.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 3.7 хувиар дутуу зарцуулагдсан ч өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар буюу 1,693.9 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарав.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 92.5 хувийн гүйцэтгэлтэй, 1,311.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бол концессын эргэн төлөлтөд 266.2 тэрбум төгрөг зарцуулагдаж 99.99 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зээлийн үйлчилгээний төлбөрийг өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувь буюу 111.5 тэрбум төгрөгөөр буурсан бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 14.8 хувь буюу 143.9 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарчээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлагад 2,533.0 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 81.2 тэрбум төгрөг буюу 3.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэврийн даатгалын сангийн зарлага 125.5 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 24.9 тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол ҮОМШӨ-ий даатгалын сангийн зарлага 163.9 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 37.2 тэрбум төгрөгөөр буурчээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 5.3 хувиар давж биелэв. 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр эрүүл мэндийн даатгалын сангаас 1,074.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 1,200.9 тэрбум төгрөгийг зарцуулж, тус сангийн гүйцэтгэл 111.8 хувьтай гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сангийн нийт зарлага 774.5 тэрбум төгрөгөөр буюу 181.6 хувиар өссөн байна.

Орон нутгийн төсвийн орлого 3,677.9 тэрбум төгрөг болж төлөвлөсөн дүнгээс 2.9 хувь буюу 104.1 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн бол орон нутгийн төсвийн нийт зарлага 3,501.3 тэрбум төгрөг болж төлөвлөснөөс 9.8 хувь буюу 381.9 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдаж, орон нутгийн төсвийн тэнцэл 176.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн төсвийн орлого 16.9 хувиар буюу 531.1 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн нийт зарлага 10.9 хувь буюу 344.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Орон нутгийн төсвийн нийт орлогын 52.0 хувийг орон нутгийн орлого, 36.9 хувийг тусгай зориулалтын шилжүүлэг, 4.9 хувийг улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг, 6.2 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэг эзэлжээ. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт 179.2 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 228.3 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлгийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгохоор төлөвлөсөн нь тус бүр 100.0 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна.

2021 онд 1,377.5 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг олгохоор төлөвлөснөөс урьдчилсан гүйцэтгэлээр 1,358.4 тэрбум төгрөг олгогдож 98.6 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна.

Орон нутгийн нийт орлого төлөвлөснөөс 104.1 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар илүү төвлөрсөн нь тусгай зориулалтын шилжүүлэг 1.4 хувь буюу 19.0 тэрбум төгрөгөөр дутуу шилжсэн ч орон нутгийн орлого 6.9 хувь буюу 123.1 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөнтэй холбоотой байна.

Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамир зэрэг Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхэд нийт 1,358.4 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг аймгуудад олгожээ.

Орон нутгийн орлогыг аймгуудаар харуулбал: Дорноговь аймаг 6,887.5 сая, Өмнөговь аймаг 471.8 сая төгрөгөөр тус тус төлөвлөснөөс дутуу төвлөрүүлсэн бол Архангай аймаг 4,640.6 сая, Баян-Өлгий аймаг 1,240.7 сая, Баянхонгор аймаг 3,621.9 сая, Булган аймаг 5,662.9 сая, Говь-Алтай аймаг 1,478.8 сая, Дорнод аймаг 3,192.3 сая, Дундговь аймаг 2,460.0 сая, Завхан аймаг 4,712.8 сая, Өвөрхангай аймаг 5,942.0 сая, Сүхбаатар аймаг 4,080.8 сая, Сэлэнгэ аймаг 10,667.7 сая, Төв аймаг 8,840.7 сая, Увс аймаг 1,789.3 сая, Ховд аймаг 1,515.5 сая, Хөвсгөл аймаг 5,486.0 сая, Хэнтий аймаг 7,749.5 сая, Дархан-Уул аймаг 3,616.6 сая, Говьсүмбэр аймаг 3,546.2 сая, Орхон аймаг 11,581.1 сая, Улаанбаатар хот 19,617.0 сая төгрөгөөр тус тус төлөвлөгөөг давуулан биелүүлжээ.

Улсын төсвийн нийт зардал, төсвийн ерөнхийлөн захирагчаар (сая төгрөг)

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл /Төсвийн ерөнхийлөн захирагчаар/
(сая төгрөг)

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барих-шилжүүлэх концессын төрлөөр хэрэгжүүлэх
төсөл, арга хэмжээ, барилга байгууламж /Төсвийн ерөнхийлөн захирагчаар/ (сая төгрөг)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Живж буй онгоцноос амжиж гарцгаа... чадах чинээгээрээ хулгайл 2022-02-07 66.181.161.37

600 тэрбум үнэлгээтэй ордын 400 тэрбумыг нь өгөөд уурхай ухуулах гэсэн, цаадуул нь авсан 400-даа бид хариуцна, та нар өөрсдөө тэр 34-ийн зардлаа гаргаарай гэсэн байдаг. РИО-д 400 тэрбумыг зүв зүгээр өгчихсөн. Тэгээд татварыг нь нэмээд хөнгөлж өгсөн. Монголын үндэсний компанид ч ийм боломж олддоггүй. Монголын ҮНБ 10 тэрбум доллар. Монголын 40-50 жил идэх баялгийг гадны компанид зүгээр май гээд татваргүй бэлэглэсэн. Биднээс бол ясыг нь тултал татвардаж дээрэмдэж, суутгана.

Avatar

Зочин 2022-02-07 213.87.138.236

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-07 66.181.188.174

Энэ Улаанбаатар гэж хотыг орхих цаг болсон. Хулгайч нарыг тэжээх хэрэггүй. Монголын малчид хоол хүнс Улаанбаатарт нийлүүлэхгүй байхад төрд байгаа бүх хулгайч нар үхэх бус уу!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж