НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болжээ. Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилогдож, 21 жил болсон байна. Тэрбээр энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн эрхийн асуудлаар нөлөөллийн ажил хийж байв. НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин ажиллаж ирсэнд дуучин Т.Ариунаад чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Тэрбээр, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн ажлуудад оролцож байсан бөгөөд "Хүүхдэд ээлтэй аймаг" нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байжээ.
Мөн 2002 онд НҮБ-ын Тусгай чуулган хүүхдийн эрхийн асуудлаар “Хүүхдийн төлөө за гэж хэлье” нэртэй дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж, тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” кампанит ажлыг хийсэн. Энэ хүрээнд "Хүүхдийн төлөө за гэж хэлье" дууг сонсогч фенүүддээ хүргэж байв.
Холбоотой мэдээ