Цагаан сарын баярын хөтөлбөрийг цасны олимп аврав | News.MN

Цагаан сарын баярын хөтөлбөрийг цасны олимп аврав

Цагаан сарын баярын хөтөлбөрийг цасны олимп аврав

Цагаан сарын баярын хөтөлбөрийг цасны олимп аврав

Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах бэлгэ тэмдгийг онцгойлон гаргаж, туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлээ илэрхийлдэг. Өмнөд хөрш өнөөдөр ямар өндөрлөгт хүрч, дэлхийн хөгжлийг тодорхойлох болсноо өөрсдийн зохион байгуулж буй өвлийн олимпийн нээлтээр харуулав.

Өргөн хүрээнд тэмдэглээгүй Цагаан сараар үндэсний өв соёлыг сурталчилсан, үүх түүхээр үнэн зөвөөр аялуулсан телевизийн нэвтрүүлэг тун чиг маруухан…

Монголчуудын ёс заншлын талаар өгүүлэх нэвтрүүлэгт дуучид голдуу олны танилууд оролцон их мэдэгчийн дүр эсгэх нь гаслантай. Нэгэн телевизээр нэгэн дуучин монгол бичгийг Чингис хаан Тататунгаагаар зохиолгосон гэж залахыг сонссон нөгөө дуучин “Мундаг хариуллаа” гэж байх нь энүүхэнд. Монгол судлаачид байхгүй болсон уу, Монголын телевизүүд тоохоо больсон уу, судлаачид нь өөртөө зориулж судалдаг болсон уу, бүү мэд. Хэдэн дуучин, жүжигчин Монголын судлаачдын төдийгүй бүхнийг төлөөлдөг болжээ.

Арилжааныхан нь байг гэхэд өрх бүрээс татвар авдаг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийг үзээд бушуухан сувгаа сольмоор… Аймаг аймгийн алдартнуудыг оролцуулсан цуврал нэвтрүүлэг үнэхээр бачимдуулав. Монголын цорын ганц сансрын нисэгчийг булганчуудын хүүхэд шиг хойноо суулгаж, охид, бүсгүйчүүдийг “бузарласан” гэх хэрэгт холбогдсон улстөрчийг, хэн ч мэдэхгүй /бодвол өндөр албан тушаалтан бололтой/ урдаа залсан нь хүчирхийллийг “дэмжсэн” аястай. Ганц Жүгдэрдэмидийн Гүррагчааг ч бус Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгээс эхлээд Монголд төдийгүй гадаадад нэрээ дуурсгасан алдартантнуудаа ийнхүү ижил суудалд суулгасан нь тухайн оролцогч гэхээсээ илүүтэй мөнгөө төлсөн нь дуугаа захиалдаг зарчмыг барьсан бололтой. Үүгээрээ ах зах, ахмад буурлаа хүндэтгэн дээдэлдэг Цагаан сарынхаа мөн чанарыг үгүйсгэж орхив.

Цагаан сараар хийц, донж сайтай, лам хуварга, эрдэмтэн мэргэд оролцсон нэгэн нэвтрүүлэг гарсан нь сайшаалтай боловч агуулга бас л… Тэрхүү нэвтрүүлгээр бол монголчууд анхнаасаа бурхны шашинг шүтдэг байсан төдийгүй бөө мөргөлийг үгүйсгэсэн нээлтэй байв. Ингэхдээ хүннү нарын булшнаас дэн олдсон нь бурхны шашныг шүтэж байсны баталгаа гэх нь бүр гайхшрал төрүүлнэ. Галаа шүтдэг монголчууд гэрэл гаргах дэн хэрэглэдэг байсныг бурхны шашны зул гэж улайм цайм гөрдөж болох уу даа. Монголчуудын өв соёл, ёс заншлаас илүүтэй удахгүй зүтгүүлэх хуулийн төслийн өмнөх тархи угаалт гэж үүнийг харах уу, эрдэмтэд хүртэл ингэж хэлсэн гээд сохроор итгэх үү?

Ер нь бид чинь гадныг шүтээд өөрсдийгөө мэдэхгүй үгүйсгэсэн. Мэдэхээ байсныг нь далимдуулсан мэргэн бөөдийнүүдэд л итгэдэг болчихсон улс юм биш үү?!

Сонгосон нийгмийнхээ үнэт зүйлс рүү байнга нулимж, хуучны хүлээсийг сурталчлах мэт коммунизмын үзэл суртлын киногоо ядаж бүгд гаргана. Мориндоо хайртай монгол хүний сэтгэлийг сэргээсэн “Хийморь” МУСК-г эс тооцвол үнэндээ үндэсний гэх контент байсангүй. Харин үндэсний соёлоо үгүйсгэсэн нь олон байлаа.

Дээр нь нэмэгдээд хошин урлагийнхан гэх "салбадайнууд" Монголын их түүхийг эмээх зүйлгүй гутаан доромжилж, тэрийгээ урлаг гэж дэвсэлдэг явдал баяраас баярын хооронд нэмэгджээ.

Ийм болохоор телевизүүдийн бэлтгэсэн баярын нэвтрүүлэг баяр бахдалаас илүү бухимдал, дургүйцлийн хүргэх төдийгүй үндэсний өв соёлоо үгүйсгэх бодлого яваад байна уу гэлтэй.

Төв Азийн голт зүрхэн дээр байршдаг нүүдэлчдийн түүх, соёл хэдэн мянганаар тоологдоно. Дэлхийн сүүлчийн мөстлөгийн үед чухам энэ л хязгаар буйд нутгаас бидний өвөг дээдэс болсон анчин нүүдэлчид ан гөрөөний их нүүдлийг даган Берингийн битүү байсан хоолойг дамжин Америк тивд очин суурьсан ч гэлцдэг. Гэтэл бид өөрсдийгөө улам бүр гээсээр… Жил бүр Цагаан сар ямар учиртай болох тухай дуучдаар хичээл заалгасаар…

Ургамал бүхэн амь орж, гол горхи сэргэн хоржигнон мяралзах уудам хөндий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар ирсэн эрх чөлөөт нүүдэлчдэд нэгэн хавар ирэхэд үзэх олигтой контент байсангүй. Чөлөөт уран бүтээлчдийн “Бэхи” баримтат кино олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэн телевизийн эфирийн цагийг бөглөв. Хаа очиход битүүний барилдаан сайхан болов. Бусдаар гэртээ байсан монголчуудад телевизийн өмнө уях ганц зүйл нь өвлийн олимп байсан гэвэл хилсдэхгүй.

Тиймээс Цагаан сарыг “ногоорсон” телевизүүд бус цасны олимп аварлаа. Өрх бүрээс мөнгө авдаг шиг өргөн сувгийн телевизүүд нь ядаж ичмээр…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙН БУЯН ЗАЯАГ ГУДРАГСАД... 2022-02-07 66.181.161.37

600 тэрбум үнэлгээтэй ордын 400 тэрбумыг нь өгөөд уурхай ухуулах гэсэн, цаадуул нь авсан 400-даа бид хариуцна, та нар өөрсдөө тэр 34-ийн зардлаа гаргаарай гэсэн байдаг. РИО-д 400 тэрбумыг зүв зүгээр өгчихсөн. Тэгээд татварыг нь нэмээд хөнгөлж өгсөн. Монголын үндэсний компанид ч ийм боломж олддоггүй. Монголын ҮНБ 10 тэрбум доллар. Монголын 40-50 жил идэх баялгийг гадны компанид зүгээр май гээд татваргүй бэлэглэсэн. Биднээс бол ясыг нь тултал татвардаж дээрэмдэж, суутгана.

Avatar

Ган 2022-02-07 139.5.216.158

Нээрээ бараг 5 мянган жилээр яригддаг монгол бичгээ тататунга зохиосон гэж залж байсан шүү. түүнийг буруу гэдгийг манай эрдэмтэд аль хэдийнэ батлачихсан юм. Тиймээс жаахан юм уншиж баймаар шүү

Avatar

ннн 2022-02-07 118.201.253.253

ЦАГААН САРЫГ ЯПОН СОЛОНГОС ХЯТАД ГД АЗИЙН ОРНУУД МАШ ХӨНГӨН ТЭМДЭГЛЭДЭГ ЮМ БНА, МОНГОЛД МАШ ХҮНДРҮҮЛЖ АСАР ИХ ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛТЭЙ ТЭМДЭГЛЭЖ ЭДИЙН ЗАСАГАА СҮЙТГЭДЭГ, ҮРЭЛГЭН ЭНЭ БУРАНГУЙ ТУЙЛШРАЛ ШИНЭ ЖИЛ, МАРТ, НААДАМ ГД ҮРГЭЛЖИЛДЭГ, ХЭТ ҮРЭЛГЭН ЭНЭ БУСДАД ГОЁ ХАРАГДАХ ГСН ЗАНТАЙ ХОЛБООТОЙ,

Avatar

Зочин 2022-02-07 139.5.218.59

Монголын гэгдэх ганцхан баяр бол наадам юм шүү. Цагаан сарыг Ази тивийнхэн бүгд тэмдэглэдэг, тиймээс Монголын үндэсний баяр биш. Бусад баярууд Европоос орж ирсэн. Тийм ч учраас наадмыг л үзэх гэж жуулчид ирдэг болохоос бус цагаан сарыг үзэх гэж Монголд ирдэггүй. Хоосон толгойтой лам нар бас ард түмний тархийг их угаах юмаа. Шашин зүгээр л мунхруулга. Ном их уншицгаа.

Avatar

Зочин 2022-02-07 139.5.218.59

Монгол HD Чимгээ шоу хэдэн жүжигчин дуучнаас өөр эрдэмтэн түүхчид судлаачид, нийгмийн сайн сайхны төлөө дуугардаг хүмүүс гэх мэт нийгэм улс оронд ашигтай хэрэгтэй зүйл бүтээсэн хүмүүсийг урьж баймаар юм. Энэ нийгмийг урлагийхан авч явдаг юм шиг л тэрүүхэн урлагын тогооноосоо гарч сэтгэж чадахгүй явцуу хүрээний шоу.

Avatar

Зочин 2022-02-07 139.5.218.59

ТВ-үүдээр сугалаа, гоо сайхны бүтээгдэхүүн л ярьсан нэвтрүүлгээс өөр юм гардаггүй. Харин Монгол НД дажгүй.

Avatar

Зочин 2022-02-07 213.87.138.236

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-07 202.126.89.136

Ер нь бүр ТВ-ийн нэвтрүүлгүүд их амархан болсон. Үндэсний ТВ, Монгол ТВ ялгаагүй нэг буюу хэд хэдэн хүн суулгаад харилан яриа ярина.
За тэгээд DDISH-ийн гаргаж байгаа нэвтрүүлгийн нэр цаг нь гарч байгаа зүйлтэйгээ бүгд зөрнө.
Бас нэг дургүй хүрмээр юм нь:
Эфир хаасан
Эфир дууссан
Эфир жаргалаа
Эфир завсарлав
Эфир, эфир …
Та нар ЭФИР гэж юу юм, ямар гаралтай үг юм мэдэх үү?

Avatar

zochin 2022-02-07 139.5.216.177

Heden buhchuud, duuchid l daam garsan haragdsan Tsagaan sariig utga uhirgui magtaad utga uchirgui nuseg chiregdeltei temdegledeg uls manaihaas uur neeree baidag bolov uu Ail ih hesne arhidana, huurug deel meteeree uraldana

Avatar

zochin 2022-02-07 98.215.126.149

Jil buriin tsagaan saraar "Tsagaan sariin shiiniin1" gene uu neg hujaa shii yanguunii ayan deer mongol ug naachihsan hujaa duugaa odoo bolimoor yumaa.TViin suvag bolgon deer content bolgon l ene hujaa duugaa tavih yum.Mongoliin ardiin urtiin bolood boginiin zohioliin saihan mongol ayalguunuud heden 1000 aaraa baisaar baital huree duu nertei hureenii e****z hurliiz hujaanuudiin zohioson hujaa duugaa mongol ardiin duu gej shaagaad zoriud nyaluun hujaa nugalaagaar giinahaa bolii tehuu….

Avatar

Зочин 2022-02-07 64.119.27.8

За яахав дээ энэ цаг үед аятайхан л болсон доо.

Avatar

Зочин 2022-02-07 124.158.68.59

Хийморь кинонд цагаан оросын цэргийг гаргахдаа улаан оросын цэргийн хувцас монгол цэргийн малгайн таван хошуутай үзүүлсэн нь хэнийг доромжилж, хэнийг хуурсан хэрэг вэ? ийм өчүүхэн ойлголттой байж кино нэртэй зүйлсээр хүмүүсийг төөрөгдүүлж байх нь монголын ирээдүйд ямар их хор уршиг тарихыг энэ кино нэртэй зүйлийг хийсэн нөхөд ойлгохгүй байна.

Avatar

Банзар 2022-02-07 66.181.161.60

Яг үнэнийг хэлжээ. Үзэх юу ч байсангүй. Харамсалтай шүү.

Avatar

ЧИНГИС 2022-02-07 66.181.191.234

Дорнод аймгийн төлөөлөл гэж яг үнэндээ Дорнодыг бүхэлд нь худалдаад авсан улаан хацарт эргүү төлөг болорчулууны хөлсний троллууд дүүрэн байсан. УИХ-д 3 удааа сонгогдоод Дорнодод хийсэн ажил нэг ч олигтой ажил байхгүй. Дорнодын нэрийг барьж хагартлаа л баяжсан.

Avatar

Зочин 2022-02-07 139.5.218.59

Булганыхан гэмт хэрэгтнүүдээ өмнөө залчихсан, жинхэнэ зөв сайхан хүмүүсээ хойшоо жийчихсэн ичмээр.

Avatar

zochin 2022-02-07 173.176.63.13

бид үндэснийхээ баярыг хийогүй яйахв гэхдээ хэт туйлшрах хэрэггүй мрнгол гээд бүгдийг үгйсгээд явбал бид дэлхийн хөгжлөөс хоцорнооо

Avatar

Яамаар ч юм 2022-02-07 64.119.24.10

Өвөрхангайнхныг үзэж чадаагүй . Өнөө бэлэг хандив гэхээр өөрөө өгч байгаа юм шиг оччихсон байдаг Чинзориг өврийн эгнээнд сууж балайтсан уу.

Avatar

Огт үздэггүй 2022-02-07 202.9.46.171

Монгол сувгуудыг үзэхээ болиод олон жил болж байна даа. Амар байдаг юм, нервтэхгүй

Avatar

Зочин 2022-02-07 139.5.218.59

Монгол кино ч үздэггүй.

Avatar

Зочин 2022-02-07 139.5.218.59

харин дээр үеийн монгол кинонууд гоё байдаг.

Avatar

зочин 2022-02-07 64.119.25.244

Цагаан сар яахавээ, шинэ жилийг ийм оргон нусэр тэмдэглэдэг улс орон энэ ертонц дээр орос монгол хоер л байгаа, уунийгээ хэзээ болих юм вэ таминь ээ ????

Avatar

Зочин 2022-02-07 139.5.218.59

Аливаа баярыг хэрхэн яаж хийх эрх нь хүнд өөрт нь бий. Хүмүүсийг дуурайж нүсэр тэмдэглэж байгаа бол өөрийн гэсэн үзэл бодолгүй, ухаан мулгуу байгааг л илтгэнэ дээ.

Avatar

Зочин 2022-02-07 202.21.108.196

.Шарын шашин бөө мөргөл 2-н аль нь бидний шүтэх ёстой бурхан бэ❓

Avatar

Зочин 2022-02-07 203.91.115.52

Заавал тэг ингэ гэсэн юм байхгүй шүү дээ. Христийн цуглаанд ч очиж болох үндсэн хуулиар олгогдсон эрх бий. Харин нэн зүйлийг хэлэхэд бидний шүтдэг шарын шашин буюу Төвдийн Гэлүгвагийн урсгал нь Буддагийн сургаальтай бараг хамааралгүй юм. Будда шашиныг бий болгоогүй. Зөвхөн аливаа хүн сургаалаас нь амьдралдаа авч ашиглаж болох санааг л түгээсэн. Ламайзм буюу Төвдийн буддизм бол шашин. Харин Буддын сургаал бол шашин биш философи. Ийм л ялгаатай.

Avatar

Зочин 2022-02-07 64.119.19.138

Мэргэн бөөдий гээд бичээд байгаа цаана чинь…

Avatar

Зочин 2022-02-07 139.5.218.59

байгалийн буюу оршихуйн хуульд л итгэ.

Avatar

зочин 2022-02-07 139.5.217.41

Үнэхээр үзэх сэдэв байсангүй ээ. Монгол ТВ HD 2 дугаар сувгаар Войс үзсэн. Энэ сайхан нэвтрүүлэг байлаа

Avatar

Зочин 2022-02-07 203.91.116.184

яг л миний бодож явдаг зүйлийг бичжээ гүй ээ бас ингэж боддог хүмүүс байдаг л юм байна

Avatar

дарь 2022-02-07 203.91.116.184

загатнасан газар маажих шиг болж

Avatar

Зочин 2022-02-07 203.91.115.52

Чимэдцэеэ монголын нэрийг гадаадад яаж гаргасан бэ? Порнографиар уу? Ерөөсөө л харь гаралтай соёлоор дүүрсэн болохоор Цагаан сарыг яаж ч сурталчлаад утгагүй байна. Чингис хаан анх цагаан сарыг тэмдэглэж эхэлжээ гээл цаашаа байхгүй. Нүүдэлчин, үйлдвэрлэгч бус үндэстний том зовлон. Өөрийн гэх юм юу ч байхгүй. Бусдын л юмыг яриад байна. Бараг явсаар Цагаан сарын хоол хүнс нь хүртэл бүгд харийнх болж дуусдаг. Чанасан мах л биднийх байна. Өөрсдөө л тоолоод үз л дээ. Цагаан сараар яг яадаг вэ?

Avatar

Зочин 2022-02-07 203.91.115.52

Битүүний өдрийн заншлаас эхлэ. Цагаан сар бол азийн бусад орнуудын нэгэн адил шинэ жилийн баяр юм. Чухамдаа бол бид жилдээ 2 удаа шинэ жил тэмдэглэж зарлага гарган идэж уудаг цөөхөн үндэстний нэг. Битүүний өдрийн ёслол бол чухамдаа Төвдөөс авсан соёл. Балданлхам сахиусанд зориулж бэлтгэл хийдэг. Идээ будаагаа Төвдийн маягаар бэлдэнэ. Төвдүүд Хабсэ гэдэг манайхан ул б**в, хавсай, самнай гэх гурилан боовоор тавгаа засна. За зурхайн тухай ярилтгүй. Энэ бол шууд л Төвдийн соёл, иш онолтойгоо явж бай

Avatar

Зочин 2022-02-07 203.91.115.52

Цагаан сараар бид зүүн ази, зүүн өмнөд азид түгээмэл байдаг маягаар золгоцгооно. Хятад, Энэтхэг маягаар жилийн эхний өдрөө шинжиж бэлэгшээнэ. Төвд хийцийн бурхан шүтээнд мөргөцгөөнө. Төвдийн зурхайн ёсоор мөрөө гаргаж жасаагаа уншуулж заслаа хийнэ. Хятад гаралтай банш бууз манай цагаан сарын гол хоол. Үүн дээр нэмээд орос маягийн салад, зууш үргэлжилнэ. Энэ дунд буй цор ганц бидэнд хамаарах зүйл бол чанасан мах л юм. За тэгээд эртний Грекийн маягаар гал тахицгаана. Шумер, Ацтек маягаар уул усанд

Avatar

Зочин 2022-02-07 203.91.115.52

мөргөж даатгана. Гэх мэтээр цагаан сарын баяр маань харь уламжлалын цуглуулга маягаар цааш өрнөнө. Энд юу гэх гэсэн бэ? Ерөөсөө л энэ баярыг учиргүй өмчилж тэгтлээ их үндсэрхэх хэрэг байна уу? Зүгээр л байдгаараа тэмдэглэцгээ. Грекээрээ галаа тахина уу, Төвдийнхөөрөө боовоо давхарлан тавгаа засна уу, орос саладаа хятад банштай иднэ үү, дураараа бол. Хамгийн гол нь өлөн ховдог зан гаргаж битгий өмчлөх, үндсэрхэх гэж оролд. Эцэстээ бид өөрсдөа онигоонд орж дуусна. Уг нь өөрийн гараар тарьсан арвай

Avatar

Зочин 2022-02-07 203.91.115.52

ч болтугай байдаг бол түүнийхээ амтыг үзэх гэж хөөрцөглөхсөн. Хятад Японыг хараад байхад үндсэрхэх гэхээс илүү хийж бүтээснийхээ үр шимийг л амталж баярладаг юм шиг билээ. Тэрэн дээр нэмээд ирэх жилд бид төдөн тн будаа тарина ч гэдэг юмуу урам зоригоор өөрсдийгөө цэнэглэдэг тийм л баяр. Бид болохоор Япон машин унаж, Солонгос утас барьж, Хятад оймс бэлэглэж, Итали дарс задлаж түүгээрээ өрсөлдөөд нэг л бишээ.

3 0
Avatar

Зочин 2022-02-07 203.91.115.52

Бас нэг юмыг алгассан байна. Ардын дуу. Монголын ардын дуу, хүрээ з**х*й дуунууд бол тэр чигээрээ хятадын соёлын элемент. Манайхны шинэ үеийн зохиолын дуунууд ч бас хэлбэр, бүтцийн хувьд хятад дууны хуулбар. Зарим нь орос, казах дуунаас шууд хуулсан байдаг. Өөрийн гэсэн юм юу ч байдаггүй. Нэлээд олон уртын дуунууд бас Төвд уртын дуунаас эх авчээ.

0 0
Avatar

Онч 2022-02-07 66.181.177.84

Жаахан тогтоод унш даа?. Чимидцэеэгийн тухай буруу ойлгож уншсан байна шүү өөрөө.

Avatar

Мөнхжаргал 2022-02-07 64.119.26.3

Зөвхөн порнографаар улс орноо сурталчилдаг хэрэг үү? Ардын урлагаараа гадаад ертөнцөд олонтоо сурталчилсан хүмүүсийн нэг шүү. Тиймдээ ч ардын жүжигчин болсон. Жижигхэн толгойтойгоо харуулаад л

Avatar

Зочин 2022-02-07 203.91.115.52

Түвшинжаргал Чимэдцэеэ гуай хоёр амрагийн явдлаа ээлжлэн ярьсаныг уншсанаас хойш порнографи миний хувьд юу ч биш болсон.

Avatar

Зочин 2022-02-07 202.9.40.39

Маш зөв юм бичжээ.

Avatar

Зочин 2022-02-07 202.9.40.39

соёлын сайдаа. хошин шогийг хэдэн б****л авгай залуусыг цаазлаад урлагаа салхи сэнхийлгэж авар даа. юм болгон дээр бархүү гэх мэтээс эхлээд я***н хүүхнүүдээр дүүрлээ……ЭНЭ ХОШИН ШОГИЙНХОНЫГ БҮРМӨСӨН ХАЛАХ ХЭРЭГТЭЙ..МОНГОЛ ХЭЛИЙГ БҮРМӨСӨН СҮЙРҮҮЛЖ БАЙНА …

Avatar

Зочин 2022-02-07 202.9.40.39

Хэдэн дуучин, жүжигчин Монголын судлаачдын төдийгүй бүхнийг төлөөлдөг болжээ.ЭНЭ ЗҮГЭЭР Л ГУТАМШИГ

Avatar

Зочин 2022-02-07 203.98.76.9

Маш зөв юм бичжээ. Монгол телевизийн захирал гь Сүхбаатар аймагт очоод аваргын шагнал гардуулаад л явж байдаг. Түүний оронд телевизийнхээ үйл ажиллааг яаж дэлхийн тэргүүний теливизтэй мөр зэрэгцүүлэх вэ гэхийн оронд

Avatar

Зочин 2022-02-07 66.181.161.9

Их хуралд горилж яваа нь тэр Ман-н мандаттай

Avatar

Зочин 2022-02-07 103.80.210.183

соёлын сайдаа. хошин шогийг хэдэн б****л авгай залуусыг цаазлаад урлагаа салхи сэнхийлгэж авар даа. юм болгон дээр бархүү гэх мэтээс эхлээд я***н хүүхнүүдээр дүүрлээ.

Avatar

Зочин 2022-02-07 122.201.23.226

Zuv sedveer ym bichij, Mongoliin urlag soyol televiziin nevtruuleg hog bolson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж