Украины нүүрсний салбар сүйрч байна

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Украины нүүрсний салбар сүйрч байна

Украины нүүрсний салбар сүйрч байна

Украин нэг үе Европын гурав дахь том нүүрс олборлогч байв. Гэвч 2014 онд Донбассын зүүн бүс нутагт Оросыг дэмжигч салан тусгаарлагчидтай тулалдаж эхэлснээс хойш нүүрсний үйлдвэрлэл нь эрс буурчээ. Украин 2013 онд 84 сая тонн нүүрс олборлож байсан бол өнгөрсөн жил 29 сая тонн болж буурсан. Украины ихэнх уурхайнууд Донбасст байрладаг бөгөөд Оросын талыг баримтлагч хүчнийхэнд эзлэгджээ.

Мөн 2014 оноос байдал хурцадсанаас хойш эдгээр уурхайнуудын ихэнх нь эвдэрч сүйдсэн гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Өнгөрсөн сараас Украинд байрласан гэрэл зургийн сурвалжлагч Тимоти Фадек ОХУ, Украины хурцадмал байдлын талаар сурвалжилж, "Газар доорх усыг хонгилд оруулахгүйн тулд усны насос ажилладаг. Харамсалтай нь насос эвдэрсний улмаас олон уурхай үерт автсан. Хурцадмал байдал гаарч, цахилгаан тасарсан нь эргээд насосыг унтрахад хүргэсэн. Үер нь байнгын бөгөөд эргэлт буцалтгүй сүйрэлд хүргэдэг" гэж мэдээлжээ.

Энэхүү сүйрэл нь байгаль орчинд ноцтой хохирол учруулж, орон нутгийн усан хангамжийг бохирдуулсан байна. Мөн хэдэн арван мянган уурхайчныг ажилгүй болоход хүргэжээ.

Өнгөрсөн жил Шотландад болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт болох COP26 дээр Украин улс 2035 он гэхэд нүүрснээс татгалзаж, цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаа амласан билээ.

Оператор "Пивденнодонбаска 3″ нүүрсний уурхайн босоо амны цахилгаан шатыг удирдаж байна.

Уурхайчид зургаан цагийн ээлжийн дараа газрын гадаргуу дээр гарч ирдэг. Энэ уурхайд 2150 ажилчин ажилладаг бөгөөд тэдний 1400 нь уурхайчин мэргэжилтэй гэж тус уурхайн Хөдөлмөр хамгаалал хариуцсан орлогч дарга Евгений Викторович хэлжээ.

"Пивденнодонбаска 3″ нүүрсний уурхай нь Украины нүүрсний хамгийн том уурхайнуудын нэг юм.

Уурхайчид метан хий мэдрэгч зүүдэг. Энэ талбайн хамгийн залуу уурхайчин 18 настай, хамгийн ахмад нь 65 настай.

Ажилчид ээлж хооронд завсарлага авч байна.

Уурхайчид ээлж эхлэхээс өмнө цахилгаан шат хүлээж байна. Гэрэл зурагчин Тимоти Фадек "Тэд цалингаа цаг тухайд нь авахыг хүсдэг. Мөн хүүхдүүдээ уул уурхайгаас өөр мэргэжил сонгож, өөр амьдралаар амьдруулахыг хүсдэг" гэжээ. Уурхайнууд 30-60 жилийн турш үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, дунджаас өндөр цалинтай байсан ч ирээдүйд энэ салбарын үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэхгүйг тэд мэдэж байгаа аж. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж