КоллПро үйлчилгээ Киргизэд экспорт хийгдлээ | News.MN

КоллПро үйлчилгээ Киргизэд экспорт хийгдлээ

КоллПро үйлчилгээ Киргизэд экспорт хийгдлээ

КоллПро үйлчилгээ Киргизэд экспорт хийгдлээ

Монголын “КоллПро ХХК”-ийн Киргиз улс дахь салбар компани “КоллПро Кэй Джи” болон “Кыргызтелекoм” ХК нар 2022 оны 02 дугаар сарын 5-ны өдөр тус улсын хувийн болон төрийн байгууллагуудад үүлэн технологид суурилсан харилцаа холбоо, дотуур холбоо болон дуудлагын төвийн дэвшилтэт үйлчилгээг үзүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурцгаалаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд  “Кыргызтелекoм” ХК нь төрийн өмчит харилцаа холбооны компани гэдгээрээ хэрэглэгчдэдээ олон улсын хэмжээний үйлчилгээ үзүүлэх, тэдний борлуулалт, орлогыг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжийг сайжруулах боломжтой бөгөөд энэ нь харилцаа холбооны компаниудын хувьд чухал зорилтуудын нэг байдаг билээ.

“Кыргызтелекoм”-ийн төв байранд зохиогдсон хамтын ажиллагааны гэрээнд үзэглэх ёслолын үеэр тус компанийн Гүйцэтгэх Захирал ноён Данияар Косумбаев хэлэхдээ “Бид энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан хувийн хэвшлүүд болон улсын байгууллагууд цаашлаад хэрэглэгчдэдээ үзүүлэх үйлчилгээний чанараа сайжруулах боломжтой, олон улсын хэмжээний байгууллагуудын стандарт бүхий үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж чадах юм. Бидний нэвтрүүлэх үйлчилгээ нь төрийн байгууллагуудын үйлчилгээг хэрэглэгчдэд илүү хялбар, хүртээмжтэй болгоход үнэлэхүйц нөлөөлнө хэмээн харж байна. Иргэдэд хүргэх үйлчилгээг сарын багахан хэмжээний төлбөрөөр шийдэж байгаа нь засгийн газрын зорилтуудыг биелүүлэхэд томоохон алхам ойртож байна.”

Ноён Данияар мөн нэмж хэлэхдээ, “олон улсын жишгийг авч үзвэл үүлэн технлогид суурилсан технологийн бүтээгдэхүүнүүд нь бүтээмж нэмэгдүүлэх давуу талтай бөгөөд зардал бууруулах ач холбогдолтой. Бидний хамтран нэвтрүүлж буй үүлэн технологид суурилсан харилцаа холбооны бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн газарзүйн байрлалаас үл хамааран хүртээмжтэй байхаас гадна мэдээллийн аюулгүй байдлыг өндөр төвшинд хангаж чадах юм.”

Хамтран ажиллах гэрээ үзэглэх ёслолд мөн урилгаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон “КоллПро ХХК”-ийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Г.Тулга нар оролцлоо. Тэдний хувьд энэхүү үйл явдал хоёр улсын хоорондын цаашдын хамтын ажиллагаанд шинэ суурь тавигдаж, туршлага болон санаануудаа үргэлжлүүлэн харилцан ашигтайгаар солилцоход нэгэн том гарц нээгдэж байна гэсэн байр суурьтай байгаагаа дурджээ.

“КоллПро Кэй Джи” компанийн Ерөнхий захирал хатагтай Шахида Нурхаджева хэлэхдээ “Бидний хөгжүүлсэн шийдэл нь маш нарийн атлаа мэдээллийн аюулгүй байдал талаасаа найдвартайгаар зогсохгүй хямд үнэтэй. Найдвартай, дэвшилтэт үйлчилгээ гэхээрээ заавал өндөр үнэтэй байна гэсэн үг биш. Манай компанийн зорилго бол хамгийн дэвшилтэт, найдвартай үйлчилгээг боломжийн үнээр хэрэглэгчдэдээ санал болгох юм. Киргызтелеком компанийн хэрэглэгчид манай технологийг ашигласнаар цаашлаад өөрсдийн хэрэглэгчдэдээ үзүүлэх үйлчилгээндээ олон давуу талуудыг эдэлж чадна хэмээн итгэж байна.”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж