Иргэд: Чингэлэг тээвэрлэлт эхэлсэн ч үнийн хөөс хагараагүй | News.MN

Иргэд: Чингэлэг тээвэрлэлт эхэлсэн ч үнийн хөөс хагараагүй

Иргэд: Чингэлэг тээвэрлэлт эхэлсэн ч үнийн хөөс хагараагүй

Иргэд: Чингэлэг тээвэрлэлт эхэлсэн ч үнийн хөөс хагараагүй

Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг нээснээс хойш ачаа тээврийн зардал 2.5-3.5 сая төгрөг болж буурсан гэдгийг албаны хүмүүс мэдээлж байгаа. Тус боомтын үйл ажиллагаа хэвийн болж, зардлын үнэ өмнөх үнэ рүүгээ дөхсөн болохыг Шадар сайд С.Амарсайханы зөвлөх нэгдүгээр сард мэдээлсэн. Тэрбээр “Чингэлгийн тоог нэмэх саналыг манай талаас байнга тавьж байгаа. Цаашид халдвар гарахгүй нөхцөлд чингэлгийн тоог нэмэх боломжтой. Ачаа тээврийн үнийн тухайд 2.5-3.5 сая төгрөг буюу хуучин үнэ рүү илүү ойртож байгаа гэдэг мэдээллийг албаны хүмүүс өгсөн” гэсэн юм. Гэвч бодит нөхцөл байдал дээр чингэлэг тээвэрлэлт тээврийн зардлын үнийг буураагүй, 2-3 дахин нэмэгдсэн байгааг иргэд хэлж байна.

Карго ачаа бараа нь гацсан иргэд цахим хуудаст эсэргүүцлээ илэрхийлж, бухимдаж байгаагаа бичжээ. Тэдгээр иргэдтэй холбогдож, хувиараа бизнес эрхлэгчдийн захиалсан бараа хэдэн сар саатсан болон яагаад ирэхгүй байгаа, ачаа тээврийн үнийн хөөс хагарсан гэдэг үнэн эсэхийг тодрууллаа.

НЭГ МАШИНД АЧИХ БАРААГ 3 ЧИНГЭЛЭГТ ХИЙЖ, МЕТР КУБ НЬ 2000 ЮАНИАС БУУЛГААГҮЙ

Иргэн Д.Тогтохсүрэн:

-Миний хувьд онлайн дэлгүүр ажиллуулдаг. Бараа мөд ирэхгүй байгаа учраас өмнө нь захиалсан бараагаа үнэ хөлсийг нь өгөөд ч болов авахыг л хүсч байна. Нэг машинд багтдаг байсан ачаа одоо гурав, дөрвөн чингэлэгт багтааж байна. Чингэлэг тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдээлсэн хэрнээ нэг метр куб ачааг 1000-1200 юаниар ачдаг байсан бол одоо 2000 юаниас буурахгүй ачиж байгаа. Тэгсэн хэрнээ үнэ нэмэгдсэн ч аль найм, есдүгээр сарын захиалсан бараа одоо хүртэл сураг алга. Есдүгээр сард захиалсан барааг арванхоёрдугаар сарын 31-нд чингэлэгт хийж, нэгдүгээр сарын эхний вагоноор явуулна гэсэн ч ирээгүй л байна.

Чингэлэгт ачуулаад, хашааны мөнгө өгөөд ямар ч ашиггүй олон сар боллоо. Дарга нар бодит байдал дээр очиж танилцаад болж, бүтээд байна гээд байгаа ч худал.

Хүнсний бараа л орж байгаа байх. Эсвэл илүү хөлс өгсөн, дарга нарын ачааг эхэлж оруулдаг юм болов уу. Бүү мэд, ямартай ч өчнөөн бараа захиад одоо хүртэл гар дээрээ хүлээж аваагүй л байна. Онлайн дэлгүүр ажиллуулна гэдэг Covid-19-ийн үед бол дэмий зүйл. Гэхдээ нэгэнт хүмүүс мөнгөө өгөөд захиалчихсан юм чинь бараагаа л авчихвал болно. Өөр хүсэх зүйл байхгүй байна.

БАРАА МИНЬ ГАЦААД НЭГ САР ХАШААНЫ МӨНГӨ ТӨЛЛӨӨ

Би хувиараа барааны дэлгүүр ажиллуулдаг. Сезон эхлэхээс өмнө, хил гааль нээгдэх сургаар 10 сая төгрөгөөр бараа захиалсан. Өвлийн бараа захиалсан ч одоо хүртэл ирээгүй. Карго гацсан иргэдээрээ нийлж гарын үсэг цуглуулж, гомдол саналаа албаны хүмүүст өгсөн. Одоо нэг сар болж байхад ямар ч хариу ирээгүй. Хэвлэлээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас тээвэрлэлт хэвийн үргэлжилж үнэ буурсан гэсэн. Бараа нь гацсан иргэдийн 80 мянган гишүүнтэй фэйсбүүк группд ачаагаа хүлээж авсан хүний сэтгэгдэл нэг ч орохгүй байна. Асуухаар бүгд л бараа нь ирээгүй, зарим нь чингэлэгт ачуулсан бараагаа вагоны оочерт өгөөд хүлээлгийн мөнгө төлж байна. Хилээс хамааралтай байдаг Монгол Улсад албаны хүмүүс гээд байгаа хэдэн хүн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй. Үнийн хөөс нь огт арилаагүй байхад үнэ хөөрөгдсөн зүйл байхгүй гэж байгаа нь утгагүй. Иргэд бухимдахаас өөр аргагүй байна. Бид ч яахав, өмнө нь худалдаа хийж, бараа захиалаад сурчихсан хүмүүс.

Хүлээхээс өөр аргагүй учир дэмий горьдоод л сууж байна. Харин карго хүлээсэн хувийн хэрэгцээндээ бараа захиалсан хүмүүс цөхрөнгөө барж байна шүү дээ. Хилээр хоногт хэдэн чингэлэг оруулах тоондоо бус хэний ачааг түрүүлж оруулж байгааг ч очиж сурвалжлахыг иргэд хүсч байна.

ГХЯ, ЗТХЯ: ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮНЭ БУУРЧ, ЧИНГЭЛГЭЭР БАРААГ ТОГТМОЛ ОРУУЛЖ БАЙНА

Иргэдийн зүгээс холбогдох газруудад гомдол саналыг хүргүүлж байгаа ч албан хариулт өгөхгүй байгаа гэсэн юм. Тээвэрлэлтийн үнэ энэ хэвээр өссөөр байвал иргэдэд хүрэх эцсийн үнэ нэмэгдэнэ. Үүнээс болж эдийн засгийн хувьд иргэдийн нуруун дээр хүнд ачаа болох нь тодорхой. Тиймээс тээврийн зардлыг бууруулж, ачаа барааг яаралтай татан авахын тулд ямар зохицуулалт хийж байгааг Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яамнаас асуулаа.

ГХЯ-наас өгсөн мэдээллээр чингэлэг тээвэрлэлт үргэлжилж байгаа. Яаманд иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй. Чингэлэг тээврийн зардлын хувьд машинаас илүү үнэтэй тусч байгаа ч одоо энэ үед бол үүнээс өөр арга байхгүй. Халдвар хамгаалалтын нөхцөл байдлыг бодсон ч барааны таталтыг чингэлгээр авахаас өөр гаргалгаа байхгүйг иргэд ойлгох хэрэгтэй гэсэн юм. Харин ЗТХЯ-аас үнийн хөөс яагаад буурахгүй байгааг асуухад тээврийн зардал, үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан. Төрөөс тогтоосон үнэ байхгүй учир шууд анхны үнэ дээр очих боломжгүй. Хүлээцтэй байвал тээвэрлэлт хийж, үнэ хөлс ч буурна. Одоогоор бол тээвэрлэлийн ажлыг ч эрчимжүүлж байгаа гэх тайлбарыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-07 66.181.188.125

Энэ хий хоосон толгойтой худал амлагч хулхинд цэцэг ургуулж амныхаа хэрээр донгосогч засгийн газар огцор.бүгд /би чаднууд/ шүү дээ

Avatar

Зочин 2022-02-07 202.55.188.88

Tumur ambaar dotor yu orj yu garch bgaag ter bur nariin shlgah bolomjgui. Garah n ch duurch tertee tergui hamag unetei tsentei zuilee hujaad aldaad duusch bgaa. Hujaagaas orj irj bgaa hjaa companyn chingeleg dotor yu orj irj bgaa bol burhan mini. Zevseg har tamhi

Avatar

zochin 2022-02-07 66.181.160.76

21onii 1 sard gertee 290cm urttai divan 3000yuanaar avaad 800yuanaar achuulj blaa odoo 6000 yuanaar achuulna gesen ug bolj bna arai denduu une bish gejuu divan hudaldaj avsan uneesee 2dahin ih teever ereen zamiin uudiin hoorond achuulaad dahiad UB hurtel achaanii une tulnu ene ch arai dendnee naimaachid bol hedeer zarj ashig oloh yum boldoo

Avatar

Зочин 2022-02-07 213.87.138.236

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-07 103.9.90.100

наймаачдыг дампууртал юу ч авахгүй байх хэрэгтэй. Социализмын үеэс 10 дахин их хувцас хэрэглэж байна гэсэн тоон үзүүлэлт гарсан байна лээ. Цэвэрхэн индүүлэгтэй, илүү дутуу зүйлгүй байхад л болоо

Avatar

Зочин 2022-02-07 202.55.191.194

ӨДӨРТӨӨ АВТО ЗАМААР 50-60 ЧИНГЭЛЭГ ӨДӨР БҮР ОРЖ ИРЖ БАЙГАА

Avatar

Зочин 2022-02-07 202.126.92.76

"Төрөөс тогтоосон үнэ байхгүй учир шууд анхны үнэ дээр очих боломжгүй. Хүлээцтэй байвал тээвэрлэлт хийж, үнэ хөлс ч буурна" гэнэ үү. ЗТХЯ-ны энэ мэдээлэл өгсөн ажилтан зүгээр л "Та нар хуцалгүй дугуй байж бай" л гээд бараг хэлчихлээ ш дээ хахаха

Avatar

маш харамсалтай 2022-02-07 202.21.100.210

2021 оны 7-р сард АНУ газраар ачуулсан бараа одоо болтол ирээгүй байна. Захиалсан витамины чанар хятадын зүүн бүсийн халуун усан боомт хүйтэн эрээний уур амьсгалд муудаад өнгөрлөө

Avatar

Зочин 2022-02-07 122.201.22.102

Амны зоргоор үнээ нэмдэг наймаачидыг яхийтал нь торгох хэрэгтэй

Avatar

Зочин 2022-02-07 202.179.2.18

Татвар төлдөг юм уу даа та нар

Avatar

Зочин 2022-02-07 66.181.183.17

Наад ярилцлага өгөөд байгаа дамын наймаачид чинь хэзээ ч үнээ бууогахгүй. Улам л нэмнэ. Одоо гаадуулаа дахиж сэхэхгүй болтол нь торгох хэрэгтэй ш тээ

Avatar

Зочин 2022-02-07 202.179.25.41

шизотой хүүр минь ачааны үнэ нэмэгдлээ гэж торгох юм уу. юугаа хэдээр зарах нь тэдний эрх авах авахгүй нь худалдан авагчдын сонголт хийх эрх. ийм нийгэм гэдгийг ойлгоогүй бол хойд солонгос руугаа далдраач

Avatar

Zochin 2022-02-07 66.181.177.55

Humusd heregtei bolood baraa zahialdaga baih yu zahih ne hyvi hynii asuudal yalgaj salgaj baigaad yrimaar yum duraaraa burah hereggyi l bolvuu

Avatar

setgegch 2022-02-07 203.98.76.186

22 ond urd hil mayagaar vrgeljilbel yaah bolj bna. busad boomtuudiig ashiglaachee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж