Тува улсын ерөнхийлөгчийн сар шинийн гоёл

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Тува улсын ерөнхийлөгчийн сар шинийн гоёл

Тува улсын ерөнхийлөгч Владислав Ховалыг сар шинийн Цагаан сарын баяраар гэр бүлийн хамт монгол дээлээр гоёжээ. Тэрбээр энэ сарын 1-ний өдөр тохиосон сар шинийн баярын мэндчилгээндээ, тувачууд эрт дээр үеэс энэ баяраар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, өнгөрснөө хэлэлцэн дүгнэж, ирээдүйгээ төлөвлөн учран золгодог уламжлалтайг онцолсон байна.

Мөн тэрбээр “Тувачууд хаврын тэргүүн сарыг "Цагаан" сар гэж нэрийддэг бөгөөд энэ нь эхийн сүү, өгөөмөр сэтгэл, амьдралын зам мөр, ирээдүйн сайн сайхныг бэлгэдсэн өнгө юм" гээд, "Ирж буй бар жил айл өрх бүрд итгэл, амар амгалан, эв найрамдал, баяр баясал, эрүүл энх, урт нас, хөгжил цэцэглэлтийг бэлэглэх болтугай” хэмээн хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2021 оны дөрөвдүгээр сарын 7-нд Кызыл хотын дарга, Бүгд Найрамдах Тува улсын газар, өмчийн харилцааны сайдаар ажиллаж байсан Владислав Ховалыгийг Бүгд Найрамдах Тува улсын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай зарлигт гарын үсэг зурж байв. 2021 оны есдүгээр сард Тува улсын төрийн тэргүүнээр томилогдсон тэрбээр эхнэр, хоёр хүүтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХөөрхөнХөөрхөн
15
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж