Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 860 тохиолдол батлагдаж, 61-80 насны гурван хүн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 584, орон нутагт 276 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5561 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 26224 хүн гэрийн ажиглалтад байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс 1235 нь хүүхэд бол 485 нь жирэмсэн эх байна.
Мөн хүнд 567, нэн хүнд 70 хүн, хүндэвтэр 3499, хөнгөн 1425 хүн тус тус эмчлүүлж байна.