Бүс нутаг дахь нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед АНУ-ын албаны хүн Баасан гаригийн орой “Украинд цөмрөн довтлоход шаардагдах хүчний 70 хувийг Орос бүрдүүлсэн” гэж мэдэгджээ. Нэрээ нууцалсан дотоод үнэлгээний албаны хүний хэлснээр "Халдлага нь долоо хоногийн дотор их хэмжээний хохирол учруулж, 50 мянга гаруй энгийн иргэнийг алах эсвэл шархдуулах магадлалтай" гэлээ.
Хэрэв ерөнхийлөгч Владимир Путин халдлага хийхээр шийдсэн бол Украины нийслэл Киевийг эхний 48 цагийн дотор эзлэн авах магадлалтай талаар албаны хүн тайлбарлав. Нэрээ нууцалсан албаны хүн хэрхэн Оросын мэдээллийг олж авсан нь тодорхойгүй байгаа юм. ОХУ-ын батлан хамгаалах яамнаас хариу мэдэгдэл гаргаагүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэв Оросоос Украин руу халдвал таван сая хүртэлх хүн дүрвэгсэд болж магадгүй. Мөн 5- 25 мянган Украины цэрэг амь эрстэж, шархдах магадлалтай гэж дүгнэжээ. ОХУ-ын хувьд Украин руу халдлага төлөвлөж буйг үгүйсгээд байсан ч АНУ-ын 1000 хүртэлх цэрэгтэй 83 батальоны тактикийн бүлэг Украиныг бүсэлж, байршиж байгаа тухай эх сурвалж хэлжээ.
Мөн АНУ-ын бүрэн хэмжээний дайралт явуулахад оновчтой гэж дүгнэсэн сөнөөгч онгоц, пуужингийн систем, нисдэг тэрэг, усан онгоц, шумбагч онгоцнууд байршиж байгаа аж. Эх сурвалж нэмж хэлэхдээ "Орос улс зөрчилдөөнийг зөвтгөхийн тулд хуурамч мэдээлэл тараах кампанит ажил явуулж, дэд бүтцийг хорлон сүйтгэх, эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг хуурамч туг далбаатай ажиллагаа" хийхээр төлөвлөж байгааг санууллаа. Мөн Москва намраас энэ сарын сүүл хүртэл цөмийн зэвсэг хөөргөх чадвартай агаар, далай, хуурай газрын зэвсгийг ашигласан стратегийн сургуулилалтын төхөөрөмжийг хил дээр шилжүүлсэн гэж АНУ-ын албаны хүн талаар тайлбарлав.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ