Элчин сайд Ш.Батцэцэг дипломат алдаа гаргасандаа уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Элчин сайд Ш.Батцэцэг дипломат алдаа гаргасандаа уучлал гуйв

Элчин сайд Ш.Батцэцэг дипломат алдаа гаргасандаа уучлал гуйв

Куба улс дахь Элчин сайдын байранд болсон Цагаан сарын ёслолын үеэр Чингис хааны зурагтай хивсэн дээр тавагтай идээ тавьсан зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж сошиалд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл шүүмжлэлд өртсөн Элчин сайд Ш.Батцэцэг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан уучлал гуйжээ.

Тэрбээр "Цагаан сарын баярыг тохиолдуулан улс орноо сурталчилах, иргэдтэйгээ золгох явцад дипломат ёслолын алдаа гаргасан үйлдэлдээ албан ёсоор өргөн олон түмнээсээ уучлал гуйж байна. Эзэн Чингис хаанаа ихэд хүндэтгэн залдаг хүн бэлгэнд ирсэн хивсээ өлгөж амжилгүй алдаа гаргасан нь үнэн болно. Бүх хүнээс зэмлэл хүлээн авч уучлал албан ёсоор гуйж байна. Хивсээ байрлуулж өлгөлөө" гэжээ.

Ш.Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Элчин сайдаар томилогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
БурууБуруу
27
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж