Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон эрсдэлтэй дипломат даалгавар биелүүлэхээр өнөөдөр /2022.02.07/ Москваг зорив. Тэрбээр Орос Украины хоорондын хурцадмал байдлыг намжаахар В.Путинээс амлалт авахаар нисч буй юм.
Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт барууны холбоотнууд болон Орос, Украины удирдагчидтай хэд хэдэн удаа утсаар ярьжээ. Москва дахь айлчлалаасаа залгуулаад тэрбээр Киевийг мөн зорих юм байна. Эдгээр айлчлалаасаа ганзага хоосон буцаж ирвэл Макрон ичгэвтэр байдалд орох нь гэж “Reuters”-д мэдээлжээ.
“Бид баавгайн үүр лүү явлаа, энэ нь нэг талаараа шоо шидэхтэй л адил юм болж байна” гэж Макрон хэлжээ. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Макроны энэ удаагийн айлчлал нь ганц хоёр сардаа байдлыг намжааж, цаг хугацаа хожих зорилготой гэв. Учир нь ирэх дөрөвдүгээр сард болох Унгар, Словенийн сонгууль болон Францын ерөнхийлөгчийн сонгууль нь Макроны хувьд чухал ач холбогдолтой юм.
“Ерөнхийлөгч Макроны хувьд энэ удаагийн айлчлал нь Европ дахь манлайллаа харуулах боломж” гэж Францын эрх баригчид үзэж байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ