Роналдо 400 сая дагагчтай болсон анхны хүн болов

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Роналдо 400 сая дагагчтай болсон анхны хүн болов

Роналдо 400 сая дагагчтай болсон анхны хүн болов

Дэлхийн хөлбөмбөгийн од Кристиано Роналдо талбай дээр ч, талбайн гадна ч олон рекорд тогтоосоор байна. Тодруулбал, өдгөө 37 настай Португаль эр инстаграм дээр 400 сая дагагчтай болсон анхны хүн болжээ.

Роналдо 2021 оны есдүгээр сард инстаграм дээр 237 сая дагагчидтай болж, тус платформ дээрх хамгийн олон дагагчидтай хүн болж байв. Тэрбээр өөрийн хуудаснаа нийтдээ 3242 пост оруулаад байгаа бөгөөд пост тус бүр нь дунджаар арван сая лайктай байдаг аж. Мөн Роналдо ердөө 501 хаяг дагадаг.

Роналдо хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө өөрийн хуудаснаа 37 насны төрсөн өдрийнхөө талаарх пост оруулжээ. “Амьдрал бол галзуу хулгана. Шаргуу хөдөлмөр, өндөр хурд, зайлшгүй зорилгууд, хариуцлага шаардсан хүлээлт… Гэхдээ эцэст нь энэ бүхэн гэр бүл, хайр дурлал, үнэнч шударга байдал, нөхөрлөл, үнэ цэнийг бий болгодог үнэт зүйлсээс шалтгаалдаг. Та бүхний зурваст баярлалаа. 37 нас, цааш үргэжилсээр” гэжээ.

Түүний араас 308 сая дагагчтай Кайли Женнер, 306 сая дагагчтай Лионель Месси нар удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж