Өвлийн олимпийн эргэн тойронд: Жу И ичээч

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Өвлийн олимпийн эргэн тойронд: Жу И ичээч

Өвлийн олимпийн эргэн тойронд: Жу И ичээч

АНУ-д төрсөн уран гулгалтын тамирчин Жу И Бээжин-2022 өвлийн олимпийн наадамд Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, анх удаа оролцож байна. Тэрбээр үзүүлбэрийнхээ үеэр унаснаас болж Хятадын хөгжөөн дэмжигчдийн шүүмжлэлд өртжээ. 19 настай бүсгүй өчигдөр /2022.02.06/ үзүүлбэрийнхээ үеэр унаснаар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд сүүлчийн байр эзлэв.

“Жу И уналаа” гэсэн хаштаг Хятадын “Weibo” платформд тэр дороо тренд болж, хэдхэн цагийн дотор 200 сая хандалт авсан байна. Тэрбээр Хятадад төрсөн бусад тамирчдын адил улсын зардлаар олимпод оролцохоор сонгогдсон нь хэл ам дагуулж байжээ. Лос-Анжелес хотод Хятадын цагаач гэр бүлд төрсөн Жу И 2018 онд АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Беверли Жу гэх нэрээ сольсон байна. Ингэж байж тэрбээр Хятадыг төлөөлөн олимпод оролцох болжээ.

Түүнийг унасны дараа Хятадын зарим интернет хэрэглэгчид “Weibo” дээрээ “Жу И ичээч”, “Үзүүлбэр чинь ямар инээдтэй юм бэ”, “Чи яаж Хятадыг төлөөлж гулгаж чадав аа. Чи чинь лаа бариад явж ч чадахааргүй мэргэжлийн бус юм байна” гэх зэргээр дургүйцлээ илэрхийлжээ. “Энэ бол жинхэнэ гутамшиг” гэсэн сэтгэгдэлд гэхэд л 11 мянган хэрэглэгч санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

Уран гулгалтын төрлийн хоёр дахь өдөр Хятад үзэгчид Жу И-г эхэндээ дэмжиж байсан боловч тэрбээр эхний үсрэлтээ хийснийхээ дараа хана мөргөж, дараагийн үсрэлт нь мөн бүтэлгүйтсэнээр тэмцээнийг хамгийн бага оноотой дуусгасан. Улмаар Хятадын шигшээг багийн дүнгээр гуравдугаар байрнаас тавдугаар байр руу буулгажээ.

Үзүүлбэрийнхээ дараа тэрбээр “Би бухимдахын зэрэгцээ ичиж байна. Намайг олимпод оролцсоны төлөө маш их дарамт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ би юу чадахаа тэдэнд үзүүлэхийг маш их хүссэн ч, чадсангүй” гэж нулимс дуслуулан хэлжээ.

Тэр Хятадаар сайн ярьж чадахгүй байсан учир зарим хүмүүс “Эх оронч үзэл ярихаасаа өмнө түүнд Хятад хэл зааж өгөөч ээ” гэсэн байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
144
ХарамсалтайХарамсалтай
34
ХахаХаха
29
ТэнэглэлТэнэглэл
24
БурууБуруу
18
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж