Ши Жиньпин удирдагчдад зориулж хүлээн авалт хийв

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин удирдагчдад зориулж хүлээн авалт хийв

Ши Жиньпин удирдагчдад зориулж хүлээн авалт хийв

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Бямба гаригт өвлийн олимпын нээлтэд зориулан улс орнуудын удирдагчдыг хамарсан хүлээн авалт зохион байгууллаа. Цар тахал гарснаас хойш бүтэн хоёр жилийн турш Ши Жиньпин биечлэн уулзалт  зохион байгуулаагүй байсан юм.

АНУ, Австрали, Их Британи, Канад зэрэг олон улс Хятадын хүний эрхийн зөрчлөөс болж дипломат бойкот зарлаж байсан ч олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулсан билээ.

Ардын их хурлын ордонд улс орны тэргүүн, төлөөлөгчид зоог барихын хажуугаар, Хятадын уламжлалт хөгжимт үзүүлбэр зэргийг үзэж сайшаасан байна. Хүлээн авалтад Путинээс гадна Казахсатны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев, Пакистаны ерөнхий сайд Имран Хан, Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Аль Сиси, Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман болон хэд хэдэн Европ, Ази Номхон далайн удирдагчид оролцжээ.

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олимпын бамбарыг зөөвөрлөгчдийн дунд байсан ДЭМБ-ын Тедрос Адханом Гебрейюс зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүд мөн уригджээ. Ши Жиньпин хүлээн авалтын зоогийн эхэнд хундага өргөн “Дэлхийн тогтвортой энх тайвны төлөө хамтран ажиллацгаая” хэмээжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж