Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Талууд хамтран Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал нэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа зохион байгуулж байгаа БНХАУ-ын төр засаг, ард түмэнд баяр хүргэлээ. Мөн БНХАУ-ын Засгийн газар цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсад вакцин шуурхай нийлүүлсэнд гүн талархал илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын талын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилга зэрэг хөгжлийн бодлоготой уялдаж байгааг тэмдэглэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар яригдсан хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төслүүд, тухайлбал Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалт болон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг томоохон төслүүдэд онцгойлон анхаарал хандуулахыг хүсэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Бээжин хотноо зохион байгуулагдаж буй өвлийн олимпын XXIV наадмыг бүх талаар дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад биечлэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлэв.  Монгол Улсын шинэ Засгийн газрын дэвшүүлж буй төсөл, хөтөлбөрүүд бодит ажил болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр Монгол Хятад улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн чухал улсууд хөршүүд юм. Хоёр улсын харилцааг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны болон язгуур эрх ашигт бүрэн нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-07 213.87.138.236

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Оноч 2022-02-07 119.40.98.106

Худлаа шаацгаахаа зогсоо. Оюу Толгой 600 тэрбум ордын 400 тэрбумыг өгөөд уурхай ухуулах гэсэн, цаад авсан тал х** өөрсдөө 34-т ноогдох зардлаа гаргаарай гэсэн байдаг. Монголчууд 400 тэрбумыг РИО-д зүв зүгээр бэлэглэсэн. Бүүр татварыг хөнгөлж өгсөн. РИО энэ 400 тэрбумын ордоо 40 жил зөөнө. бага татвартай. Хүнээс үнэгүй юм аваад татварыг нь бууруулуулаад авчихсан. Таван толгойг Шинхуад яг ингэж өгөх гэж байхад нь зогсоосон. Төмөр замыг нь бойкотлож байж зогсоосон юм.

Avatar

Зочин 2022-02-07 66.181.188.174

Яг тэгсэн байна.

Avatar

Зочин 2022-02-07 202.9.40.77

Ямар ч байсан Хятадын ерөнхийлөгчтэй уулзаж хэлэх юмаа хэлсэн нь хамгийн чухал юм.Мэдээж тодорхой хэмжээгээр үр дүн нь гарна. Монголчууд бид ямар ч тохиолдолд хөрш 2 улстайгаа эвтэй найртай хамтран ажиллаж хөгжих ёстой. Манай улсын хөгжил нь энэ 2 улстай хэрхэн харилцахаас шууд хамаараад байгааг ойлгох хэрэгтэй.

Avatar

zochin 2022-02-07 202.21.100.210

Тэгж тэнэгтвэл малгайгаараа дараад л дуусгана биз

Avatar

Бадарч тахар 2022-02-07 59.153.114.160

Манай Даанк дундад улсын Ши хуандид бараалхаад үг хэлэхдээ хилийн боомтуудаа бүрэн нээж хуучин хэвээрээ хуучин үнээрээ худалдаагаа явуулахгүй бол дайтна гэж хэлэх хэрэгтэй ! Манай нүүдэлчин монголчууд ингэж хэлж ирсэн хүмүүс ! Одоо хэлэх цаг нь болчихсон байна !

Avatar

Зочин 2022-02-07 59.153.84.70

Зэвсэглэл нь хоцрогдсон ядуу буурай улс болчоод тэгэж хэлэх цаг нь өнгөрсөөн

Avatar

Зочин 2022-02-07 66.181.188.174

Монгол хүний дайчин чанар гендээ байхад ялагдана гэж байхгүй. Хятад хэдхэн том хотоо хамгаалах гэж айхын дээдээр айж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж