22 настай О.Цэцэнцэнгэл Парисын Гранд Сламд түрүүллээ | News.MN

22 настай О.Цэцэнцэнгэл Парисын Гранд Сламд түрүүллээ

22 настай О.Цэцэнцэнгэл Парисын Гранд Сламд түрүүллээ

22 настай О.Цэцэнцэнгэл Парисын Гранд Сламд түрүүллээ

Жүдо бөхийн Парисын Гранд Сламын сүүлийн өдрийн барилдаанууд өчигдөр/2022.02.06/ боллоо. Уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ын жингийн шилдгүүд хүчээ үзэв.


Эрэгтэйчүүдийн -81 кг

  • Г.Болор-Очир эхний тойрогтоо Италийн Лоренцо Пародиг ялсан ч дараагийн тойрогтоо Канадын Франкоис Гаутье Драпьюд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Саид Моллаей энэ жинд өрсөлдөх байсан ч Covid-19-ийн халдвар авсан юм.

Эрэгтэйчүүдийн -100 кг

  • Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Алжирийн Мустафа Яссер Бумарыг ялсан ч дараагийн тойрогтоо Бельгийн Тома Никифоровд ялагджээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг

  • О.Цэцэнцэнгэл эхлээд Францын Херманн Жигуибаг, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пумалаиненийг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээд Японы Кокоро Кагэүраг дийлж, алтан медалийн төлөө Азербайжаны Ушанги Кокауриг иппон үнэлгээгээр ялснаар аварга болов.

Улсын начин Б.Одхүүгийн хүү өдгөө 22 настай тэрбээр ийнхүү Абу Даби болон Парисын Гранд Сламд дараалан түрүүллээ.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо Америкийн Николь Стутыг ялсан ч дараагийн тойрогтоо Японы Йоко Онод ялагджээ.

Багийн дүнгээр Япон улс долоон алт, таван мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол тэдний араас гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медальтай эзэн орон Франц, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай Монгол улсууд удаалжээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдаас эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү алтан медаль, -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл алтан медаль тус тус хүртлээ.

Ирэх хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Тел Авивын Гранд Слам болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-07 213.87.138.236

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-07 150.129.142.30

Овоо л залуу юм даа, харамсалтай нь допингийн уур болсон ундэсний бех гээч балай юм руу ороод нохойн замаар орчих биз дээ

Avatar

Зочин 2022-02-07 216.200.84.187

100

Avatar

xetc 2022-02-07 216.200.84.187

1-2 XYN byx OPON cyyts zamryy,XAA pyy,bainga YPTEI,shyrshij

Avatar

bainga,xyligigiantj,bilduuchilj 2022-02-07 216.200.84.187

ip xayg 1 ni opyylt.

Avatar

зочин 2022-02-07 139.5.217.191

Баяр хүргье энэ залуу хүү ч их юм дуулганадаа Архинаас л хол явах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-02-07 66.181.161.109

Басхүүдээ баяр хүргэе…

Avatar

drqrj 2022-02-07 102.64.204.4

ЗЭЭЛИЙН САНАЛ

Бид богино болон урт хугацааны зээл, санхүүжилтийг санал болгож байна.
Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбогдож нэмэлт мэдээлэл авна уу.
Masaquizaaudit@gmail.com
WhatsApp: 0033780951510
Вэбсайт: ayudafinance.webs.com

Avatar

Зочин 2022-02-07 104.173.28.5

Sain bna Amjilt

Avatar

irgen 2022-02-07 202.131.225.53

Басхүүд баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж