ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийнэ

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг /ХЭҮК/ сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг нэгдүгээр сарын 31-нд хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Тус хуралдаанаар ХЭҮК-ын  гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол З.Батбаярыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзсан. Улмаар нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг  хоёрдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагаас хийхээр тогтжээ.

ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ Т.САРУУЛ

БОЛОВСРОЛ

  • 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд Англи-Орос хэлний орчуулагч /Бакалавр/
  • 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
  • 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
  • 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш
  • 2007-2009 онд GCE ХХК, Хуулийн зөвлөх
  • 2009-2010 онд GT’s Адвокатс Хуулийн зөвлөх
  • 05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач
  • 06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст Даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач
  • 2014 оноос Түгээмэл эрх хөгжил ТББ-ын Тэргүүн
  • 2019 оноос Эко соёл сан ТББ-ын Тэргүүн
  • Өмгөөлөгч

ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ С.ДОНДОВ

БОЛОВСРОЛ    

  • 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
  • 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж