“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохоос тодрууллаа.
-Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Үүний дагуу иргэд шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхээр Гандантэгчэнлин хийдийг олноор зорьдог. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлгэшээдэг. Энэ жилийн хувьд халдварт өвчин, цар тахлын тархалтаас шалтгаалж цахимаар засал номоо уншуулах сүсэгтнүүд нэмэгдсэн байна. Цахимаар уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэн гэсэн үг.
Жилийн засал номын хувьд бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой талдаа байна. Тиймээс эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэх нь зүйтэй.
Одоо цагт заавал Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж засал номоо уншуулах шаардлагагүй болсон. Хийдийн цахим хуудаст хандаж, өөрийн төрсөн он, жил, хүйсээ тэмдэглэж ороод энэ жил ямар суудал дээр суусан, юуг цээрлэх ёстой төдийгүй ямар ном уншуулах нь хүртэл гарч ирж байгаа. Тэгэхлээр иргэд аль болох жилийн засал номоо өөрсдөө биечлэн ирэх боломжгүй тохиолдолд цахимаар хуралд даган баясч болно. Засал номоо шинийн 15-ны дотор хийлгэхийг хүмүүс илүүд үздэг. Тэр дундаа жил нь орж байгаа хүмүүс жил орсны засал буюу ажил үйлс нас бататгах засал номоо сайн хийлгэх ёстой.
Хүмүүс 33-ны мөчлөг дээр их ач холбогдол өгдөг. Тиймээс 33 насны засал номоо сайн уншуулах нь зүйтэй.
Гариг эрхсийн нөлөө гэж байдаг шүү дээ. Тухайлбал, 33-ны жил орох үед хүний сүлд хийморь доройтох нөлөө бий. Тэр тусмаа гал дээр сууж буй толгой өвдөх, гариг эрхэсийн нөлөөнд их орох нигууртай болохыг номонд бичсэн байдаг. Эмэгтэй хүн усан дээр суудаг тул эмэгтэйчүүдийн өвчин өртөх, цаашилбал гариг эрхэсийн нөлөөнд автах нөлөөлөл их байдаг учраас тусгайлан хийлгэх засал номыг цаг хугацаанд нь хийлгэвэл ононо. Харин харш жилийн хувьд бич жилтэй хүмүүст их харш жил гарч байна. Могой жилтэй хүмүүс бага харш жилийн засал хийлгэх хэрэгтэй. Харш жилийн засал нь тухайн хүнийг осол авааргүй байх, хэл ам атаа жөтөөгүй байх болон ажил үйлс бүтэмжтэй засал юм.
Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай.
Мэдээж засал номоо хийлгэх нь зөв. Бар жилд үхэр, туулай, могой, хонь тахиа гахай жилтэй хүмүүс ажил үйлс сайжрах, аваар осолгүй байх тухайд суудлын засал хийлгэх хэрэгтэй. Хулгана, луу бич бар морь нохой жилтэй хүмүүсийн хувьд хийморь лундаа дорой байж болзошгүй. Тиймээс жилийн эхэнд хийморийн дарцаг, дарь эхийн дарцаг сайн хийсгэх хэрэгтэй. Хийморь доройгоос ажил үйлс, эрүүл мэндэд саад гарч магадгүй. Тэгэхлээр сүсэгтэн олон цахимаар болон Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж хаврын эхэн сардаа багтаж засал номоо хийлгэх нь тухайн жилийн өнгө сайжирч, ажил үйлс бүтэмжтэй байхыг бэлгэдэж буй юм.
Зочин 2022-02-07 213.87.138.236
))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Mal 2022-02-07 66.181.161.37
🤮🤮🤮
Энэ нөхөр бол хэрэггүй юм байна. 2022-02-07 202.21.100.210
2009 онд миний хаматан талийгаач болсон за тэгээд хурал ном гэрт уншуулаад хоол цайгаар дайлж өгөх ёстой зүйлийг өгөөд хашааны үүдэнд гаргаж өгсөн чинь нөгөө гурван залуу лам шууд гараад хашааны мод рүү хараад шингэнээ гаргадаг юм байж тухайн үед юу хэлэх вэ гээд өнгөрсөн гэхдээ хүний сэтгэлд тэр зураглал үлддэг юм байна
бат 2022-02-07 192.82.65.182
миний таньдаг нэг лам коронагийн түрүүчээр бурхан болсон.өөрсдийгөө аргалж чаддаггүй ламанцаруудад мөнгөө өгөх огт хэрэггүй.түвд ном уншаад бүх юм сайхан болно гэж олон жил ил тодоор залилан хийж байна.төр засаг,хуулийн байгууллагууд эднийг баривчлах хэрэгтэй шүү дээ.
Зочин 2022-02-07 64.119.24.174
Хар үрэл ар нь түүз гээ биз дээ. Өөр заслаар яадын. Жил болгон л панаалдаж байх юм. Одоо боль. Аврагдсан лам ч алга.
Зочин 2022-02-07 107.189.31.181
Далай лам гэж босуул оргодол лам мөнгөө нэхээд суулгахгүй байгаа бололтой юм даг. Монгол хүн байж төвдийн боол хийж явахаар зүгээр хар болоод хөдөлмөрлөөд амьдармаар юм.
Зочин 2022-02-07 139.5.216.214
Ахмадууд минь тэтгэврийн нэмэгдлээ ламд тушаагаад хэрэггүй ээ. Та нар минь 70 жил бурхангүй яваад, хийж бүтээгээд, үр хүүхдээ өсгөөд болоод л ирсэн. Одоо ч болж л таараа. Харин тэр нэмэгдсэн хэдэн төгрөгөө цуглуулж байгаад сайн эмнэлэгт шинжилгээ өг, хяналтад ор. Лам биш эмч аварна. Хаанаа юу болохгүй байгааг мэдэж аваад хоол ундаа тохируулаарай. Элдвийн өвчнийг эрт илрүүлэх чухал шүү.
Зочин 2022-02-07 64.119.24.174
Харин тх. Бурхан ч шинжлэх ухаан бх ёстой атал. Нэмэгдсэн мөнгийг бас гүйцэд өгөхгүй тэгш тооноос 6 төг илүү гарсан бол тайрч авчаад. Энэ ухнаа ер нь юу хийж бнаа. Агаар сүйдэллээ. Тэрбум мод суга татах нь шиг бна. Одоо бас бузар хийх гээд.
м 2022-02-07 103.212.119.190
Энэ ламд мөнгө хэрэг болж ээ, нэмэгдсэн хэдэн тэтгэврийн мөнгийг хураах нуу…
Зрчир 2022-02-07 66.181.190.149
Худалч ухна
шарын шашны шинэчлэл 2022-02-07 202.21.100.210
Шарын шашин мухар сүсэгээ гээж шинжлэх ухаан тал рүү хөгжих цаг болсон шүү дээ. Монголд төрсөн энэ олон хойд дүрээсээ хагацах цаг ирсэн дээ. Ард түмнээ гэгээрүлсэн эв нэгдэлийг дээдэлсэн хөгжлийн тулгуурт дэмжлэг болох тэр шарын шашин өрнөн батартугай. Хоосон мухар сүсэг бишрэл шан харамж жилээс жилд балрана шүү дээ. 2022 он гэдгийг тунгаах цаг ирсэн дээ шинэ үеийн залуучууд хаалга тогшиж сансар огторгуй галактик их тэсрэлт хар нүх рүү тэмүүлж байна
Зочин 2022-02-07 66.181.161.112
Burhan uhsen
Ницще
Зочин 2022-02-07 202.55.188.90
Ницще үхсэн.
Бурхан.
Зочин 2022-02-07 72.136.112.43
Ene havar mungugui bolood bna. Zaslaa hiij nadad mungu ug
Зочин 2022-02-07 150.129.143.60
мөнгө хэрэгтэй бна гэнэ шү
qerré 2022-02-07 102.64.204.4
ЗЭЭЛИЙН САНАЛ
Бид богино болон урт хугацааны зээл, санхүүжилтийг санал болгож байна.
Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбогдож нэмэлт мэдээлэл авна уу.
Masaquizaaudit@gmail.com
WhatsApp: 0033780951510
Вэбсайт: ayudafinance.webs.com
Зочин 2022-02-07 66.181.176.163
Мухар сүсгээ хурдан худалдаж аваа гэнээ
Зочин 2022-02-07 66.181.183.85
Medeen deer reklam tavihaa bolimoor yum