Долоо хоногийн өрнийн зурхай 2022.II.07-II.14

Хуучирсан мэдээ: 2022.02.07-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.II.07-II.14

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.II.07-II.14

Хонь

Энэ долоо хоногт аливаа төрлийн зээл авахаас татгалзаж, өр төлбөрөө аль болох дарахыг хичээгээрэй. Хэрэв та аливаа бизнест хөрөнгө оруулахыг хүсвэл мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөөрэй. Эс бөгөөс алдагдал хүлээх болно. Долоо хоногийн дунд үеэс та өөртөө итгэлтэй болно. Энэ  нь таны ажлын талбар дээр амжилт олоход тусална. Та ахмад настнаасаа талархал, хүндэтгэлийг хүлээж авах магадлалтай. Хонины ордны зарим нь албан тушаал ахих магадлалтай. Та гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх боломжтой болно.Сайн үйлсийн  ажилд мөнгө зарцуулах хандлагатай байж магадгүй. Долоо хоногийн сүүлээр та сэтгэлийн эрүүл мэндийн  хувьд хэврэг болж магадгүй.

Үхэр

Энэ долоо хоногт аялал хийснээр ашиг тусаа өгнө.Үхрийн ордны зарим хүмүүс нь өвөг дээдсээс үлдсэн эд хөрөнгийг олж авна. Мөн та мөнгөө сайн хэмнээрэй. Хэвлэл мэдээлэл, зугаа цэнгэлийн чиглэлээр ажилладаг иргэдэд таатай байх болно. Мэргэжлийн хувьд та нөлөө бүхий хүмүүстэй танилцах магадлалтай. Бизнес эрхэлдэг хүмүүс зохион байгуулалттай байж, арга барилаа олох  хэрэгтэй. Богино хэмжээний бизнес аялал шинэ боломжуудыг нээх болно. Таны зөвлөгөөг танай гэр бүлд нухацтай авч үзэх болно. Ганц бие хүмүүс тохирох хамтрагчаа хайж олох хүсэл төрж магадгүй.

Ихэр

Хилийн чанадтай холбоотой ажил хийдэг хүмүүст амжилт ирнэ. Төрийн болон хагас төрийн байгууллагатай харьцдаг бизнес эрхлэгчид урт хугацааны ашигтай гэрээ байгуулах боломжтой болно. Мөн  аж үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулдаг хүмүүсийн хувьд ашигтай үе юм. Долоо хоногийн дундуур танд удаан хугацааны турш бодож байсан мэргэжлээрээ шинэ ажилд орох боломж гарч ирэх бололтой. Та нарын зарим нь хайртай хүнтэйгээ үл ойлголцсоноос болж бухимдаж магадгүй. Үзэл бодолдоо хатуу зогсохгүй байхыг зөвлөж байна, эс тэгвээс асуудал улам бүр нэмэгдэх болно. Санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ та илүү ухаалаг байх болно.

Мэлхий

Энэ долоо хоногт та тайван байх хандлагатай байна. Та эерэг үр дүнд хүрэхийн тулд хамгийн их хүчин чармайлт гаргахыг хичээх болно. Та эзэмшсэн  мэргэжилтэйгээ  холбоотой чухал шийдвэр гаргаж магадгүй. Та эрх мэдлийг гартаа атгаснаар хувийн болон нийгмийн амьдралд гайхалтай үр дүнг өгөх болно. Хэрэв өрхийн хэн нэгэнтэй харилцаа холбоо тасарсан бол та үүнийг хялбархан шийдвэрлэх боломжтой. Ганц бие хүмүүс шинэ харилцаанд орох магадлалтай. Оюутнууд багш нартайгаа зөрчилдөж болзошгүй тул тэдэнтэй харилцахдаа хэрүүл маргаан үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Арслан

Шинэ ажил хайж байгаа хүмүүс энэ долоо хоногт ажил олох магадлалтай. Ажил эрхэлдэг хүмүүс хамтран ажиллагсад болон ахмад настнаасаа талархал хүлээн авах болно. Та хайртай хүмүүстэйгээ эв найртай байж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Гэсэн хэдий ч энэ долоо хоног бизнесээ өргөжүүлэх талаар бодоход тохиромжгүй. Долоо хоногийн сүүлээр гэр бүл дэх санхүүгийн зарим асуудал таны санааг зовоож магадгүй. Зардлаа хянаж байхыг зөвлөж байна. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Гадаадад дээд боловсрол эзэмшихээр шилжин суурьших хүсэлтэй оюутнууд амжилттай байх болно.

Охин

Энэ долоо хоногт та мөнгө хэмнэх хэрэгтэй. Ах, эгч нараасаа, ялангуяа ахмад настангууд танд мөнгөн дэмжлэг үзүүлэх магадлалтай. Бизнес эрхэлдэг хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд стратегиа дахин боловсруулж, төлөвлөгөөгөө өөрчлөх талаар бодох хэрэгтэй. Та гэр бүлтэйгээ найрсаг харилцаатай байх ба танд зөвлөсөн хувийн заавар нь үнэлж баршгүй байх болно. Гэхдээ долоо хоногийн сүүлээр гэр бүлийн харилцаанд зарим асуудал гарч болзошгүй. Хамтрагчтайгаа ярилцахдаа ярианыхаа дэг журмыг баримтлахыг зөвлөж байна. Нуруу, хөлтэй холбоотой эрүүл мэндийн асуудлуудыг үл тоомсорлож болохгүй.

Жинлүүр

Та энэ долоо хоногт бусад хүмүүсээс  ялгарах өөр зүйл хийхийг оролдож магадгүй юм. Таны санхүүгийн байдал хүчтэй хэвээр байна. Энэ долоо хоногт  томоохон зардал гарахгүй. Харин үндсэн  хөрөнгө оруулалт хойшлогдох магадлалтай. Оюутнууд хичээлдээ хангалттай цаг гаргаж чадахгүй байх нь тэдний гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй. Хувийн амьдралын хувьд энэ долоо хоног таны хувьд хэцүү байх болно. Хосууд бие биенээ ойлгоход бэрхшээлтэй тулгарна. Тэвчээртэй байж, бие биедээ хангалттай цаг хугацаа, орон зай өгөхийг зөвлөж байна. Биеийнхээ дээд хэсэгт гэмтэл учруулахаас болгоомжлохыг зөвлөж байна.

Хилэнц

Энэ долоо хоногт та мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд шаргуу ажиллах шаардлагатай болно. Хурдан мөнгө олох ёс зүйгүй арга хэрэглэхээс зайлсхий, эс тэгвээс та гүнзгий асуудалтай тулгарч болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн ажил хойшлогдож магадгүй. Бизнес эрхлэгчид  аливаа асуудалд нухацтай хандах хэрэгтэй.  Долоо хоногийн сүүлээр танд шинэ боломжууд гарч ирнэ. Хувийн амьдрал  дээр, ханьтайгаа урьдын харилцаа холбоонд гарсан  асуудлаа шийдэж, хамтдаа романтик мөчүүдийг өнгөрөөх цаг гарга. Гэр бүлийн зарим асуудал таныг стресст оруулж болзошгүй.

Нум

Энэ долоо хоногт та ээдрээт мөчүүдийг туулна. Нэг талаас, та ажлын байран дахь гүйцэтгэлээ сайжруулах бөгөөд энэ нь ахмад ажилтнуудын  эерэг дэмжлэгийг хүртэх болно. Нөгөөтээгүүр, гэрлэсэн хосууд хувийн харилцаандаа асуудалтай тулгарч, эго зөрчилдөөнтэй байж болно. Цаашид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сайтар хянаж байхыг зөвлөж байна. Таны хувийн зардал нэмэгдэж магадгүй бөгөөд одоохондоо хэрэгцээгүй зүйл худалдаж авах хэрэггүй. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ байгуулах боломжтой болно. Та удаан хугацаанд тулгарч байсан саад бэрхшээлээс ангижрах магадлалтай.

Матар

Энэ долоо хоногт та санхүүгийн асуудлаар эерэг үр дүн хүртэнэ. Таны санхүүгийн урсгал нэмэгдэж, урам зоригийг дүүргэх болно. Цалинтай ажилчид гэнэтийн урамшуулал хүлээн авснаар баяр хөөртэй байх ба,  хамгийн сайн гүйцэтгэлээ гаргаж, зорилтоо амжилттай биелүүлэхэд түлхэц болно. Шүүхийн хүлээгдэж буй хэргүүд таны талд шийдэгдэх магадлалтай. Долоо хоногийн дундуур хувийн болон гэр бүлийн асуудалтай тулгарах магадлалтай. Энэ үе нь гэрлэсэн хосуудын хувьд хүнд хэцүү байж магадгүй. Бөөртэй холбоотой бага зэргийн эмгэгүүд байвал эртхэн эмчлүүлээрэй.

Хумх

Энэ долоо хоногт гариг эрхсийн нөлөөлөл таны карьерын өсөлтөд эерэг үр дүн авчирна. Та өрсөлдөгчдөө ардаа орхиж чадна. Энэ үед бизнесийн шинэ төлөвлөгөө гаргах тохиромжтой цаг. Гэхдээ энэ долоо хоногт гэр бүлийн  өрхийн зардал нэмэгдэх хандлагатай байна. Та нарын зарим нь шинэ машин эсвэл эд хөрөнгө худалдаж авах сонирхолтой байж магадгүй. Ямар нэгэн зүйл худалдаж авахаасаа өмнө төсвөө хэтрүүлж байгаа талаар  сайтар бодож үзэхийг зөвлөж байна. Та ээжийнхээ эрүүл мэндийн эмзэг байдлаас болж стресс, түгшүүртэй тулгарах магадлалтай. Ах, эгч нартайгаа бага зэрэг муудалцаж, гэр бүлийн орчныг эвдэж болзошгүй.

Загас

Та өөрийн хүсэл зориг, өөртөө итгэлтэй байдлаараа энэ долоо хоногт саад бэрхшээлийг амархан даван туулж чадна. Таны бүтээлч байдал сайжирч, гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд туслах болно. Гэсэн хэдий ч мэргэжлийн хүмүүст ажлын байран дээрээ маргаан үүсгэхгүй байсан нь дээр. Эс тэгвээс таны нэр хүнд муудаж магадгүй юм. Хэрэв та гэрлэсэн бол хүүхдүүд тань танд зөрүүд зан гаргаж болзошгүй тул зарим эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. Оюутнууд өрсөлдөөнт шалгалтад амжилттай оролцож, зорилгодоо хүрэх боломжтой болно. Та ээжтэйгээ найрсаг харилцаатай байх хэрэгтэй. Та тав тухтай байдал, тансаг хэрэглээгээ нэмэгдүүлэх хандлагатай байх болно.

Эх сурвалж: SAMBADENGLISH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж