Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын дарга Антонио Гутеррестэй уулзав | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын дарга Антонио Гутеррестэй уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын дарга Антонио Гутеррестэй уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын дарга Антонио Гутеррестэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд НҮБ Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай вакцины тусламж үзүүлсэнд талархал дэвшүүллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хотноо уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс НҮБ-ын чухал түнш гэдгийг онцолж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хувь нэмэр болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэгээ цохон тэмдэглэв. Мөн тэрбээр Монгол Улс “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад өөрийн улсын оруулах хувь нэмрийг тодотгосонд талархал дэвшүүлж, НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон түүний эхний 10 жилд хэрэгжүүлэх эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэв. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц. Эрдэнэбат 2022-02-06 202.126.89.235

НҮБ-ын даргынхаа нэрийг сайн санаж яваарай! Ирээд ярилцлага өгөхдөө мартчих ваа!!! Гашүүн түршлага бий шүү…

Avatar

Ойлгосонгүй 2022-02-06 139.5.217.22

Copy Anand гээчээ.

Avatar

Зочин 2022-02-06 142.79.202.93

Модны мөнгө гуйсан гасэн үг үү

Avatar

Зочин 2022-02-06 64.119.20.172

Гадаад харилцаа үнэн дампуу болжээ,НҮБ ийн дарга гэж байхгүй ээ

Avatar

Зочин 2022-02-06 213.87.136.68

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

🙊🙈🙉 2022-02-06 202.126.88.198

"ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА НЬ ХИЧЭЭНЭ" ГЭЭД УСАН БАР ЖИЛИЙН ЗУРХАЙД БУУЖЭЭ. МОНГОЛЫН ИРГЭН БҮР ӨӨРИЙХӨӨ БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН ҮЙЛИЙГ ХИЧЭЭХ Л АЛЬ Ч ҮЕД МОНГОЛД ДУТААД БАЙГААМДАА ‼️ ТӨРИЙН АЛБА АЖИЛ Ч ЯАХАВ БУРУУ, ЗӨВ НЬ ХАМААГҮЙ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЧАДАХ ЯДАХААРАА ЯВЖ Л БАЙГАА ХАРАГДАХ ЮМ.

Avatar

Зочин 2022-02-06 59.153.115.190

Өөрөө шууд энглишээр ярьчихгүй. Орчуулагчтай ярьсан бололтой

Avatar

Зочин 2022-02-06 202.131.244.210

Төрийн албан уулзалтад үнэхээр л ус цас биш бол гадаад хэлээр ярих дэмий. Ямар гайхуулах гэж байгаа биш. Агуулгаа хүргэх, асуудлаа ямар нэг алдаагүй ярилцах нь чухал.

Avatar

Зочин 2022-02-06 172.225.27.65

Монгол улс НҮБ -ын түнш бус гишүүн нь юм.

Avatar

Зочин 2022-02-06 202.9.47.48

Данх Бүүр тэнэг данх. Удахгүй тусгаар тогтнолоо алдах гэрээнд гарын үсэг зурж байж юун тэрбум мод вэ? Энэ малан дуракийг эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө алаад өгөх бөө шидтэн байна уу?

Avatar

НҮБ-ын дарга 2022-02-06 202.126.89.138

Уг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга л гэдэгсэн. Одоо НҮБ-ын дарга гэдэг болж байгаа юм уу.манай сэтгүүлч нэртэнгүүдээ гэж.

Avatar

Зочин 2022-02-06 172.58.229.13

Тэр 2 Англи хэл мэддэггүй юмуу,яагаад орчуулагч суулгах болов

Avatar

Зочин 2022-02-06 192.82.75.180

Энэ сайт бүр мууджээ кофи аннан байхад чинь шал өөр нэр бичиж

Avatar

Bold o 2022-02-06 223.62.173.98

Багадаа тэжээлийн дутагдалаас болж биeийн хөгжил нь зогсож толгой нь данх шиг томорсон тэнэг яаж улс орныг авч явах вэ дээ..

Avatar

Bold o 2022-02-06 223.62.173.98

Тэнэг банди….

Avatar

Тэнэг байхад хязгаар байхгүй... 2022-02-06 66.181.161.37

Нийт 600 тэрбум үнэлэгддэг ордын 400 тэрбум доллар өгөөд уурхай ухуулах гэсэн цаад баагий нь бид авсан 400-даа өөрсдөө зардлаа хариуцна танай 34-н зардлыг хариуцахгүй гэж авсан. Харин хүүтэй зээл өгнө. Монгол жаа гэж алга хавсарсан, тэгээд РИО үнэгүй авсан 400-даа татвараа буулгуулна тэгэхгүй бол нүхээ ухахгүй гэж. Уг нь 20% ч бхыг 2% болгосон бдаг. РИО авсан 400-гаа зөөх гээд нүхээ ухсан. Тэгсэн монголын эдийн засаг 17%-иар өссөн. Бид ГХО гэж итгэсэн. Угтаа бол монголд ямар ч ХО орогүй бдаг.

Avatar

Зочин 2022-02-06 72.196.192.250

Oros trooll mini chi boliochee !

Avatar

Studio Debate 2022-02-06 38.64.138.149

Луйврын аргаар гарч ирсэн ХүрэлсүГ луйварчны "Хадгаламж" банкны 14 тэрбум төгрөг хэрхэн Өмнөд Солонгос улсаар дамжуулан мөнгө угаасан баримтат бичлэг тун удахгүый ард түмэн, олон нийтэд…

Avatar

Зочин 2022-02-06 66.181.184.200

МИАТЫГ БАЙХГҮЙ БОЛГОНО ГЭЭД ЯРИХААР ҮНДЭСНИЙ КОМПАНИ БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ ЛОГИК ЯРИНА.ЗА ХЭРЭВ ТИЙМ БОЛ ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИЙН ЖИШИГ ҮНЭНЭЭС 6 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ҮНДЭСТНЭЭ ЗААВАЛ ХОЛГОХ ЁСТОЙ ЮУ ГЭХЭЭР ТАГ ХЭЛЭХ ҮГ БАЙХГҮЙ БОЛДОГ.ЭНЭНИЙ ЦААНА УЛС ТӨРЧИД БАРАА , ХҮН 2 ШАХАА ХИЙЖ МӨНГӨЖИДӨГ СИСТЕМ 30 ЖИЛ ОРШИНО. ИРГЭДИЙН ТАТВАРААС ТАТААС БАЙНГА ӨГНӨ ИРГЭДЭЭС Л ӨНДӨР ҮНЭ НЭХНЭ!!!!
0| 0 Хариулах

Avatar

Цээжил цээжил бас дахин цээжил 2022-02-06 66.181.187.17

Нэрийг нь маань мэгзэм шигээ цээжлээд ирээрэй. Онигоо болдог шүү та нар

Avatar

Зочин 2022-02-06 202.126.89.6

Эргүү данх

Avatar

Хүүк 2022-02-06 66.181.161.56

Бгаа хүнтэй уулзаж ашгүй

Avatar

Кса 2022-02-06 202.126.90.33

Португал хэлний үгийн адагт орсон С үсгийг Ш-р дуудна. Гутереш. Бас хөлбөмбөгчин РОНАЛДУ-г манайхан Роналдо гэж буруу дуудаад байдаг.

Avatar

Зочин 2022-02-06 202.126.89.138

Албан тушаалыг нь Монголоор зөв бичиж чадахгүй сэтгүүлч нэртэнд ийм юм заагаад ч нэмэргүй л болов уу

Avatar

Зочин 2022-02-06 66.181.186.221

2 хүн бдг юм уу. Манай ерөнхийлөгч ч Кофи ана тай уулзаад гээд бсан даа….ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж