Хятадын олон үндэстний хувцасны дунд хамбук байсныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.02.06-нд нийтлэгдсэн

Хятадын олон үндэстний хувцасны дунд хамбук байсныг эсэргүүцэв

Хятадын олон үндэстний хувцасны дунд хамбук байсныг эсэргүүцэв

Бээжин хотноо үргэлжилж буй өвлийн олимпийн наадам цар тахал, улс төрийн бойкотноос гадна өөр олон асуудал дагуулж байна. Тухайлбал, өнгөрсөн Баасан гаригт өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр Хятадын олон үндэстний соёлыг харуулахад дунд нь хамбуктай эмэгтэй байсан нь Өмнөд Солонгосын улстөрчид, идэвхтнүүдийн хүчтэй шүүмжлэл дагуулжээ. Хятадад хоёр сая орчим солонгос үндэстэн амьдардаг бөгөөд тэдний тал хувь нь Хойд Солонгосын хилийн дагуу оршин суудаг байна. Тэднийг Хятадын засгийн газраас  үндэсний цөөнх гэж үздэг аж.

Харин өмнөд солонгосчуудын хувьд үүнийг хүчтэй эсэргүүцэж, Хятад улс тэдний соёлыг "хулгайлах" оролдлого хийж байна гэж шүүмжилжээ. Өмнө нь солонгосчуудын өдөр тутмын хоолондоо хэрэглэдэг дарсан байцаа буюу кимчиг Хятад улсаас гаралтай гэснээс маргаан дэгдэж байсан юм.

Өмнөд Солонгосын эрх барих намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч энэ талаар цахим хуудсандаа "Бидний соёлд битгий шуна. Соёлын "хулгайг" эсэргүүцэж байна гэж бичсэн бол сөрөг хүчний Ардын хүч намаас Бээжингийн үйлдлийг "бүдүүлэг" хэмээн шүүмжилжээ.

Харин Өмнөд Солонгосын засгийн газраас энэ талаар албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй ч Соёлын сайд нь өчигдөр хэвлэлд ярихдаа, энэ үйлдэл нь хоёр орны харилцаанд үл ойлголцол үүсгэж болзошгүй гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ХахаХаха
21
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж