НҮБ-ын 24 энхийг сахиулагч халдлагын улмаас амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.02.06-нд нийтлэгдсэн

НҮБ-ын 24 энхийг сахиулагч халдлагын улмаас амь үрэгджээ

НҮБ-ын 24 энхийг сахиулагч халдлагын улмаас амь үрэгджээ

НҮБ-ын 24 энхийг сахиулагч, нэг иргэний алба хаагч өнгөрсөн онд санаатай халдлагын улмаас амь үрэгдсэн тухай мэдэгдлээ. Амь үрэгдсэн энхийг сахиулагчдын хоёр нь эмэгтэй байв. Мали улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 19 алба хаагч нас барснаар тус улс нь хамгийн аюултай газраар найм дахь жилдээ нэрлэгдэж байна. Өнгөрсөн онд амь үрэгдсэн энхийг сахиулагчдын тухайд найм нь Того, дөрөв нь Чад улс, Зааны эргийн орон болон Египетийн тус бүр гурван иргэн бол бусад нь Руанда, Бурунди, Габон, Малави, Марокко улсын иргэншилтэй аж.

НҮБ-ын мэдээлснээр 2020 онд 15, 2019 онд 28, 2018 онд 34, 2017 онд 71 алба хаагч халдлагын улмаас амь үрэгдсэн аж. Ингэснээр сүүлийн 11 жилийн хугацаанд нийтдээ НҮБ-ын 462 алба хаагч, энхийг сахиулагч амь үрэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж