Гандантэгчинлэн хийд цахимаар засал, ном хурна

Хуучирсан мэдээ: 2022.02.06-нд нийтлэгдсэн

Гандантэгчинлэн хийд цахимаар засал, ном хурна

Гандантэгчинлэн хийд цахимаар засал, ном хурна

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны сүсэгтнүүдийн хөлд дарагддаг.  Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгах аж.  Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засаном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан А.Жамьяансүрэн "Сар шинийн өдрүүдэд Гандангийн касс хэвийн ажиллана. Түүнчлэн иргэд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. My.gandan.mn сайтад өөрийн овог нэр төрсөн он сараа бүртгүүлснээр хурал номоо цахимаар уншуулах боломжтой. Шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна" гэсэн юм.

ЖИЛ ОРЖ БУЙ ХҮМҮҮС ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ

“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө, суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохын хэлснээр “Жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, настнуудад биеэ хичээхийг анхааруулжээ. Нийтэд нь авч үзвэл улс орон болоод иргэд төдийгүй амьтдад ээлтэй усан бар жил гарч байна. Жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ. Гэхдээ хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрэх нигууртай. Идэр залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил тохиох нь. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэж зурхайн зурлагад буусан байна. Эрүүл мэндийн тухайд хий өвчин дэлгэрнэ. Хадлан тэжээлийн ургац сайн байна.

Хүмүүс 33-ны мөчлөг дээр их ач холбогдол өгдөг. Тиймээс 33 насны засал номоо сайн уншуулах нь зүйтэй. Харин харш жилийн хувьд бич жилтэй хүмүүст их харш жил гарч байна. Могой жилтэй хүмүүс бага харш жилийн засал хийлгэх хэрэгтэй. Харш жилийн засал нь тухайн хүнийг осол авааргүй байх, хэл ам атаа жөтөөгүй байх болон ажил үйлс бүтэмжтэй засал юм. Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
144
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж