Худгаас тав хоногийн дараа аврагдсан хүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.02.06-нд нийтлэгдсэн

Худгаас тав хоногийн дараа аврагдсан хүү нас баржээ

Худгаас тав хоногийн дараа аврагдсан хүү нас баржээ

Марокко улсад худагт унасан таван настай хүүг тав хоногийн дараа гаргасан боловч өчигдөр нас барсан харамсалтай мэдээ олон зуун хүнийг гунигт автууллаа. 30 метр гүн худагт унаж, гацсан хүүг аврахын тулд олон хоног аврах ажиллагаа явуулж, олон сая хүн түүний төлөө залбирч, аврах ажиллагааг харахаар олон зуун хүн цугласан юм. Раян Орам нэртэй хүү хоёрдугаар сарын 1-нд худагт унасан бөгөөд ээж нь түүнийг анх олж тусламж дуудсан байна. Хүүгийн ээж хоёр хоногийн дараа Мароккогийн үндэсний телевизэд ярилцлага өгснөөр улс орон даяар хүмүүсийн анхаарал хүүд төвлөрчээ. #SaveRayan нэртэй хаштаг олон нийтийн сүлжээнд тарж, Хойд Африк тив даяар түүний төлөө залбирч байв. Хүүг гаргаж авахын тулд олон хоног ажиллах явцдаа аврагчид түүн рүү олсоор хоол хүнс буулгаж, Раяныг хөдөлж, бага зэрэг ус уусныг харсан хүмүүст маш их итгэл найдвар төрсөн аж. Түүнчлэн аврах ажиллагаанд эмнэлгийн түргэн тусламжийн болон тусгай аврагч нисдэг тэргүүд оролцсон байна.

Хүүг нас барсныг нийтэд зарласны дараа Мароккогийн хаан VI  Мухаммед эцэг эхтэй нь утсаар холбогдож, эмгэнэл илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
142
ХарамсалтайХарамсалтай
10
ХахаХаха
9
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж