Мөсөн дээр зорчихгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2022.02.06-нд нийтлэгдсэн

Мөсөн дээр зорчихгүй байхыг анхаарууллаа

Мөсөн дээр зорчихгүй байхыг анхаарууллаа
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мөсөн дээр зорчихгүй байхыг анхаарууллаа. Тухайлбал, Хатгал тосгоны Доод модот булан гэдэг газар цагаан өнгийн LEXUS-570 маркийн автомашин хажуу бөөрөөрөө нуурын мөс рүү цөмөрчээ. Дуудлагааар  өчигдөр /2022.02.05/ тус  аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, хоёр автомашинтай, Цагдаагийн тасгаас нэг алба хаагч, тусгай хамгаалалтын газрын нэг алба хаагч ажиллаж  автомашиныг татан гаргажээ.  Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгүүдэд мөсний бат бэх чанар алдагдах, цөмрөх магадлалтай хүн,мал, автомашин техниктэйгээр зорчиход эрсдэл үүсч байгаа аж.
  • Иймд иргэд та бүхэн сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зайлшгүй шаардлагаар хөдөлгөөн үйлдэхдээ баталгаат зам гүүрээр зорчих,
  • дулаан хувцас бэлтгэх,
  • шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохгүй байх,бензины шатахууны нөөц бүрдүүлэх,  мөс цөмрөх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж