Боомтуудын төмөр замыг холбоход анхаарч ажиллахаа илэрхийлэв | News.MN

Боомтуудын төмөр замыг холбоход анхаарч ажиллахаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.02.05-нд нийтлэгдсэн

Боомтуудын төмөр замыг холбоход анхаарч ажиллахаа илэрхийлэв

Боомтуудын төмөр замыг холбоход анхаарч ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятад улс хүн төрөлхтний эв нэгдэл, энхтайвны бэлгэдэл болсон олимпийн наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, өнгөрсөн оны долдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийснээс хойш зургаан сар гаруйн дараа дахин биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэмдэглээд, хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Мөн хоёр талын хооронд олон жилийн турш яригдсан Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах, цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, БНХАУ руу мах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийг дэмжин, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд, дээр дурдсан төмөр замуудыг холбох ажлыг шуурхайлах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-05 122.201.24.224

Сайд эмэгтэйн урд хятадаар юу гэж бичсэн цаас байна вэ?

Avatar

зочин 2022-02-05 192.82.92.201

Угаасаа хөгжүүлэхгүй ээ, энэ хоёр хөрш,,,,, түүхэн дээ ч байхгүй, өөрсдөө үйлдвэрч улс болохгүй л бол хөгжихгүй

Avatar

🍀🍀🍀 2022-02-05 202.126.88.198

ХЯТАД УЛС Ч МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮҮЛИЙН 100 ЖИЛД НУРУУНДАА ҮҮРЭЛЦЭЖ ИРСЭН ИХ ГАВЪЯАТАЙ УЛС ШҮҮ.
МОНГОЛЧУУД БИД ХЯТАДУУДЫН АЧААР НИЙТЭЭР ХӨДӨЛМӨРЛӨХГҮЙГЭЭР , ЗОВОХГҮЙ ЗҮГЭЭР БЭЛЭН САЙХАН ЮМС ДЭЭР ЮМ ЮМААР ДУТАГДАХ ГАЧИГДАХЫН ЗОВЛОНГҮЙ АМАР ЖИМЭР АМЬДАРЧ БАЙНАА 🙏🙏🙏

Avatar

Зочин 2022-02-05 66.181.161.109

Манай сайдын ажил өндөр эрчтэй явж байна даа.Орсын сайтад тавьсан бичлэгээс харвал ёстой л монголын эртний хатдын ухаан биеэ авч явах байдлын үлгэр жишээг үзүүлсэн байна лээ шүү.Цаашдаа ч олон ажил хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна…

Avatar

Зочин 2022-02-05 64.119.19.32

БНХАУ Москва хүртэл хурдны төмөр зам тавихаар шийдвэрлэсэн байна! Тэгэхдээ уг замыг Монголоор биш, Казахстанаар дамжуулах юм байна!!! "Анхны алхам" кинонд "Ингээд л миний зураг байдаггүй юм шдээ" гэдэг шиг Монголыг тойрчээ!!

Avatar

Зочин 2022-02-05 216.197.221.161

Deel zangia ongo ijilssen goe xos😀

Avatar

Зочин 2022-02-05 202.9.47.51

Монгол улс тун удахгүй Зүүнгарын эмгэнэлт түүхийг давтахын ирмэгт ирсэн байна. Үтэр түргэн МАНг сөнөөхгүй бол цаашид оршин тогтнохгүй болохнээ. Тавилан юмдаа гээд үхэхээ хүлээгээд суугаад баймааргүй байна.

Avatar

Зочин 2022-02-05 66.181.190.130

Энэ хэдэн жинхэнэ залжин согтуу юмнууд юу бичиж солиороод байна аа. Манай нүүрсийг авах зах зээл Хятадаас өөр байгаа юм уу. Хятадтай харилцаа таслах гээд байгаа юм уу.Худалдаа нь тэр зах зээлийн үнээр л явж байгаа биз дээ ТӨР ОРОЛЦОХГҮЙ

Avatar

Зочин 2022-02-05 192.82.68.44

МАН -ыг татан буулгалаа гэхэд хүмүүсийн ТАРХИ ТОЛГОЙД итгэл найдвар төрүүлж хийх ажилтай хийж байгаа юмтай хийх засгийг авч хаяж чадахгүй . Хүн амын ихэнх нь энэ засаг төрт итгэлээ өгч олонхоороо сонгосон юм шүү.. .удаа дараа . Бусад нам хүчнүүд олигтойхон байсансан бол хүчний харьцаа харьцангуй ойрхон л байх байсан байх .зАЛУУС СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨӨГҮЙ , САНАЛ БАГА ӨГСӨН НЬ БАС Л ИТГЭЛ МУУТАЙ Л БАЙСАНЫХ .

Avatar

Зочин 2022-02-05 202.21.108.249

Нүүрс ганцхан худалдан авагчтай, тэр нь найгүй зальжин. Хамгийн хямдаар авдагч авахдаа бөөн болзолтой авна. Нийлүүлэгчид нь авлига луйвраар уурхайнуудын эзэд болцгоосон шинэ Монгол феодалууд. Одоо тэд өөрсдийгөө нүүрсчид биш Алтан ургынхан, Манжын удмынхан гэцгээн нэгэн хаалттай овог үүсэж байна.

Avatar

Зочин 2022-02-05 64.119.26.104

dotood asuudlaa uursduu shiidej chadahaa baij

Avatar

Зочин 2022-02-05 192.82.75.218

Улаанбаатарын түгжирэлийн шийдлийг гадэаас биш дотороосоо хаймаар байна. Газрын наймаа, авилгалаа бууруулсан бол ядаж яармаг гайгүй байх байлаа. Хэн нэгэн ирээд илбэдээд гоё болгохгүй л байх даа

Avatar

Зочин 2022-02-05 107.115.21.13

Мөнгө төгрөг идэж уух бас нэг арга бодоод олчихлоо л доо….

Avatar

Mgl 2022-02-05 64.119.21.250

Төмөр замаар холбож болно хувийн уурхай ордоос баялагаа гаргаад баян тансаг тэрбумбатангууд олон төрөөд ард түмэн ядуураад л үлдэх байх даа Газрын дорхи баялаг ард түмнийх гэдгээ яаж хийх гээд бнаа

Avatar

Зочин 2022-02-05 66.181.190.130

ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ХИЛИЙН ХУДАЛДАА ОВОО НЭЭГЭЭД СЭРГЭЭД ЭХЛЭНГҮҮТ ЭНЭ МОНГОЛЫГ ХОРЛОХЫГ ХҮСЭГЧ ХАР ХЭРЭЭНҮҮД БУСДЫГ ГҮТГЭЖ ГҮЖИРДЭЖ ЭХЛЭВ ҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2022-02-05 122.201.24.247

Аль хэдийн хил дээр ирсэн хятадын төмөр замууд.

Avatar

Зочин 2022-02-05 66.181.178.179

Фото зургаас харахад сайдын биеийн хэлэмж, харц, хувцаслалт нтр тун дажгүй сайхан харагдаж байна. Асуудлуудаа ямар ч байсан ширээн дээр гаргаад тавьжээ. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2022-02-05 203.91.115.40

Одоо хятадаас нэг ч төгрөг зээлж болохгүй Өөр улстай хамтрах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-02-05 107.115.21.13

Манай 2 хөрш маань манай улсын ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГОЫГ …..тас цохисон юм биш үү ? Ойрдоо Орос Хятад 2 л ээлжлээд байдаг болчихлоо

Avatar

Зочин 2022-02-05 192.82.68.44

АНУ-ТАЙ ХАМТРАХ УУ ТЭД БОДИТТОЙ ТУСЛАЖ ХАРАГДААЧ . АРЧААГҮЙ Л ХҮН Л АЙЛАА МУУЛДАГ ЮМ . ХАРИН Ч БУРХАН БИДНИЙГ ЭНЭ ХОЁРТОЙ АЙЛСУУЛЖ , ОЙРХИ ДОРНОДОД БАЙСАН БОЛ БАЛАРВАА . ТЭНГЭР ЗАЯАТАЙ МОНГОЛЧУУД УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХАД ЗӨВХӨН БИДНИЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТААС Л ШАЛТГААЛНА ..ГАРАА САЙН ХӨДӨЛГӨ АМАА ХАМХИЖ БАЙ АЛДАС БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж