“Чөлөөлөх дайн- 65” дурсамж уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

“Чөлөөлөх дайн- 65” дурсамж уулзалт боллоо

Чөлөөлөх дайны  65 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабаас ахмад дайчин, Улаанбаатар цэргийн хүрээний цэрэг дайчид, нийслэлийн залуусын төлөөлөл оролцсон “Чөлөөлөх дайн-65” дурсамж уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү дурсамж уулзалтад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар  болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ахмад дайчид оролцлоо. Монгол Ардын хувьсгалт цэрэг энэ дайнд оролцсон явдал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх, ард түмнийхээ эв нэгдэл, эрх чөлөөг баталгаажуулахад түүхэн ач холбогдолтой дайн болсон төдийгүй Монголын орчин үеийн цэрэг, армийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдгийг энэ үеэр уулзалтад оролцсон ахмад дайчид онцолж байлаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж