Бээжин-2022: Тереза Йохауг анхны алтан медалийг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.02.05-нд нийтлэгдсэн

Бээжин-2022: Тереза Йохауг анхны алтан медалийг хүртлээ

Бээжин-2022: Тереза Йохауг анхны алтан медалийг хүртлээ

Норвегийн тамирчин Тереза Йохауг эмэгтэйчүүдийн 15 км-ын скиатлоны төрөлд түрүүлж, Бээжин-2022 өвлийн олимпийн анхны алтан медалийн эзнээр тодорлоо. Өдгөө 33 настай, дэлхийн аваргаар 14 удаа тодорч байсан тэрбээр олимпийн ганцаарчилсан төрлөөс алтан медаль хүртэж байгаагүй бөгөөд энэ удаад өрсөлдөгчөөсөө даруй 30 секундын өмнө бариандаа оржээ.

Йохауг 2018 оны олимпийг допингийн шийтгэлийн улмаас өнжсөн.

Түүний араас Оросын тамирчин Наталья Непряева, Австрийн Тереза Стадлобер нар удаалжээ. Стадлоберийн хувьд 2018 оны олимпийн 30 км-ын төрөлд алтан медаль хүртэх боломж байсан ч алдаа гарган, медальгүй хоцорч байв.

Алтан медаль хүртсэн Тереза Йохауг “Мөрөөдөл биеллээ. Олон жил үүний төлөө зүтгэлээ. Гэрээсээ хол олон жил амьдарч, хэдэн мянган цаг бэлтгэл сургуулилалт хийлээ. Зорьсондоо хүрэх сайхан байна. Би олимпийн ганцаарчилсан төрлөөс хэзээ ч алтан медаль хүртэж байгаагүй. Анхны медалиа хүртлээ. Баяртай байна” гэжээ.

Йохауг 2016 онд допингийн шинжилгээнд бүдэрч, эрхээ хасуулж байсан аж. Тодруулбал, түүний хэрэглэж байсан уруулын тосонд хориотой бодис агуулагдаж байжээ. Энэ бүхний бурууг Норвегийн багийн эмч үүрч, албан тушаалаа хүлээлгэн өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж