Парисын Гранд слам: Ц.Цогтбаатар, Ё.Басхүү нар ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.02.05-нд нийтлэгдсэн

Парисын Гранд слам: Ц.Цогтбаатар, Ё.Басхүү нар ялалт байгууллаа

Парисын Гранд слам: Ц.Цогтбаатар, Ё.Басхүү нар ялалт байгууллаа

НЭМЭЛТ: 20.00 ЦАГ

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн амжилттай үргэлжилж айна.

Эрэгтэйчүүдийн -60 кг

  • Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Винсент Лимартай учраа таарчээ.

Эрэгтэйчүүдийн -66 кг

  • Б.Эрхэмбаяр эхний тойрогтоо Францын Даикий Бубатай барилдаж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Өмнөд Солонгосын Ким Чанёонтой учраа таарлаа.

Эрэгтэйчүүдийн -73 кг

  • О.Уранбаяр эхний тойрогтоо Японы Кэнши Харадад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Ц.Цогтбаатар эхлээд Жибути улсын Хуссейн Аден-Александрийг, дараа нь Польшийн Виктор Мровцзинскиг тус тус яллаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Италийн Фабио Базилтай барилдах боломжтой.

Эмэгтэйчүүдийн -48 кг

  • Б.Баасанхүү эхний тойрогтоо Өмнөд Солонгосын Лий Хекёоныг ялж, хэсгийн аваргын төлөө Францын Мелани Легу Клементтэй учраа таарав.

Эмэгтэйчүүдийн -52 кг

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Өмнөд Солонгосын Жүн Еринтэй учраа таарав.

Эмэгтэйчүүдийн -57 кг

  • Л.Энхрийлэн эхлээд Мадагаскарын Кристиан Виталыг, дараа нь Германы Сэйжа Болхаузыг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Францын Сара Леон Сизиктэй учраа таарлаа.

ПАРИСЫН ГРАНД СЛАМ: Ц.ЦОГТБААТАР ТЭРГҮҮТЭЙ 8 БӨХ ӨНӨӨДӨР ЗОДОГЛОНО

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэллээ. "Бага дэлхийн аварга" гэгддэг байсан тус тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч оролцож байна. Манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож буй юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр (2022.02.05) уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж, эрэгтэй -60, -66, -73 эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодорно.

Эрэгтэй -60 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд, -66 кг-ын жинд тэмцээний чансааны гуравт эрэмблэгдсэн, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү, “Оюутны Универсиад” наадмын мөнгөн медальт ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, -73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Одбаярын Уранбаяр нар хүч үзнэ.

Тэмцээний эмэгтэй -48 кг-ын жинд ОУХМ Бавуудоржийн Баасанхүү, -52 кг-ын жинд тэмцээний чансааны тавдугаарт эрэмблэгдсэн, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой, -57 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нар хүч үзэх билээ.

Монголын Жүдо бөхийн Холбоо /МЖБХ/-ноос мэдээлснээр, манай улсаас энэ өдөр "Токио-2020" олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж