Өмнөд Солонгост Covid-19-ийн омикрон хувилбар хурдацтай тархаж буй бөгөөд Бямба гаригт халдвар авсан хүний тоо 36 мянгад хүрчээ.
БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA)-аас мэдээлснээр, тус улсад Бямба гаригт Covid-19-ийн 36362 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 36162 нь орон нутагт батлагдсан байна. Өнгөрсөн Баасан гаригт Covid-19-ийн нийт 27443 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Бямба гаригт түүнээс 9000-аар өссөн дүнтэй байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд шинэ халдварын тоо эрс нэмэгджээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол долоо хоногийн дараа буюу Лхагва гаригийн байдлаар анх удаа 20 мянга давсан байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо бараг тав дахин өсчээ.
Covid-19-ийн улмаас нас барсан хүний тоо 6858-д хүрч, Бямба гаригт өмнөх өдрөөс 22-оор нэмэгдсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өмнөх өдрөөс 12-оор нэмэгдэж, нийт 269 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Гэрээр эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн тоо өмнөх өдрөөс 13175-аар нэмэгдэж, 118032-д хүрчээ.
Сар шинийн баяр долоо хоногийн дотор вирусийн тохиолдлын тоог шинэ түвшинд хүргэж, Өмнөд Солонгосын эрүүл мэндийн байгууллагууд нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 100 мянгад хүрч болзошгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ