Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойргийн зүүн талд авто засварын газарт гал гарав. Тус газарт онцгой байдлын албан хаагчид шуурхай ажилласны эцэст галыг бүрэн унтраажээ. Гал гарсан шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна.
Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуягаас тодрууллаа. Тэрбээр “Тус газарт онцгой байдлын албан хаагчид тасралтгүй олон цаг ажилласны эцэст галыг унтраасан байна. Гал гарсан авто угаалга, завсарын газрын барилга сендвичин барилга байсан. Одоогоор хоёр автомашин, нэг мотоцикл шатсан байдалтай байна. Цагдаагийн байгууллага болон шинжээчид гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.