Дэлхийн допингийн эсрэг агентлаг (ДДЭА) 2022 оны Бээжингийн өвлийн олимпод оролцож буй тамирчдад Хятадад махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ маш болгоомжтой байхыг дахин анхаарууллаа. Учир нь хориотой бодис агуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
ДДЭА-ийн хэвлэлийн төлөөлөгч "Inside the Games" сэтгүүлд анх мэдээлэхдээ "Тамирчид зөвхөн "үйл ажиллагаа зохион байгуулагчдын тодорхой заасан газар хооллодог" гэжээ. ДДЭА-аас Хятад дахь маханд бага хэмжээний стероид кленбутерол агуулагддаг бөгөөд шинжилгээгээр PED (гүйцэтгэлийг сайжруулах эм) гэсэн дүгнэлт гарах болно гэж мэдэгдсэн байна.
Тус агентлагийн мэдэгдэл нь Германы үндэсний сэргээшийн эсрэг агентлаг тамирчдадаа Хятадад байх хугацаандаа ямар ч үнээр хамаагүй хятад махнаас татгалзаж, өөр хувилбар хайхыг анхааруулсантай холбоотой ажээ.
Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST