Албадан хөдөлмөр эрхлэлтийн анхны судалгааг хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.05-нд нийтлэгдсэн

Албадан хөдөлмөр эрхлэлтийн анхны судалгааг хийнэ

Албадан хөдөлмөр эрхлэлтийн анхны судалгааг хийнэ

Үндэсний статистикийн хороо Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран анх удаа албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 2022 оны эхний хагас жилд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

Бэлтгэл ажлын хүрээнд “Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгаа"-ны зорилго болон асуулгын маягтын төслийг техникийн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх зорилго бүхий цахим семинар зохион байгуулсан байна.

Судалгаагаар албадан хөдөлмөр эрхлэлтийн шинж чанар, тархалтыг газар зүйн байршил, хүн ам зүйн үзүүлэлтүүд, ажлын орчин нөхцөл, цалин хөлсний хэлбэр, хэмжээ болон бусад үзүүлэлтүүдээр тооцох ажээ. Мөн албадлагын хэрэгслүүдийг ажлын орчин болон ажилд авах явцад ашигласан эсэхийг тодруулж, хүн амын ямар бүлэгт албадан хөдөлмөр байгааг судлах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж