БНХАУ-ын дэлхийд алдартай кино од Жэки Чан 2022 оны Баасан гаригт эхэлсэн өвлийн олимпийн бамбарыг Цагаан хэрэм дээгүүр авч явжээ. Хонгконгийн нэрт жүжигчин, өдгөө 67 настай тэрбээр хоёр дахь удаагаа олимпийн бамбар зөөгч болсноороо бахархаж буй талаараа орон нутгийн өдөр тутмын "Рэньмин Рбао" сонинд ярьжээ. "Бээжин 2008" зуны олимпийн наадмыг зохион байгуулах үеэр Жэки Чан мөн уламжлалт буухиа тоглолтын олимпийн бамбарыг авч явсан юм.
Олимпийн бамбарыг 2022 оны хоёрдугаар сарын 2-ноос 4-ний хооронд 1200 хүн зөөсөн байна. Наадмыг зохион байгуулах гурван бүс болох Бээжин хотын Янчин дүүрэг болон хөрш зэргэлдээ Хэбэй мужийн Жанжякоу хотууд энэхүү уламжлалт буухиаг угтан авчээ.
Өвлийн олимпийн наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны хооронд болох бол Паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд болно.
Эх сурвалж:TASS
Холбоотой мэдээ