ЭМЯ: 570 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.02.05-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 570 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас баржээ

ЭМЯ: 570 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 570 тохиолдол шинээр батлагджээ.

Нийт илэрсэн тохиолдлын 366 нь Улаанбаатарт, 204 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт хамгийн олон буюу 55 тохиолдол Орхон аймагт батлагджээ. Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас дөрвөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр нийт 2049 хүн нас бараад байна.

Эмнэлэгт 6499 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 615 хүний биеийн байдал хүнд байна. Мөн маш хүнд оноштой 71, гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай 32677 хүн байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж