Өвлийн олимпийн үеэр Москва, Бээжин хоёр талын ерөнхийлөгчид олон асуудлаар хэлэлцээ хийснээ мэдэгдлээ. Барууны гүрнүүд НАТО-гийн батлан хамгаалах эвслийг ашиглан Оросыг сүйрүүлэх гэж байна хэмээн Путин мэдэгджээ.
Украины асуудал хурцадмал байдалтай байгаа үед олимпийн наадам тохиож байгаа ч Путин "ОХУ түрэмгийлэхээр төлөвлөж байна" гэх гүтгэлгийг үгүйсгэсээр буй юм. Одоогийн байдлаар, Оросын 100 мянга орчим цэрэг Украины хил дээр үлджээ.
Кремлиэс мэдээлснээр наадмын нээлтийн ёслолын өмнө "маш дотно" яриа хэлэлцээ өрнөсөн аж. Цар тахал эхэлснээс хойш хоёр орны удирдагчдын хувьд анх удаа нүүр тулан уулзаж байгаа юм. "Орос, Хятад хоорондын найрамдалд хязгаар үгүй, хамтын ажиллагааны "хориотой" салбар байхгүй" гэж мэдэгдэлд дурджээ. Барууны дарамт шахалтаас үүдэн Хятад, Орос хамтарч байгаа нь НАТО-г цаашид өргөжүүлэхийг эсэргүүцэх ажиллагаа аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ