Канадын Зэвсэгт хүчин Украин руу “үхлийн бус” зэвсэг ачсан тээврийн онгоц илгээжээ. Энэ тухай Баасан гаригт Хойд Америкийн тус улсын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээнд дурдсан байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Канадын Агаарын цэргийн хүчний “C-177 Globemaster” нисэх онгоц Трентон дахь агаарын баазаас хөөрчээ.
Канадын Батлан хамгаалах яамнаас “Энэ нь Орос-Украины хил дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Киевт дэмжлэг үзүүлж байгаа тухай Канадын эрх баригчдын саяхан хийсэн мэдэгдэлтэй холбоотой” гэж тайлбарласан байна.
Тус онгоцонд хувийн хамгаалалтын хэрэгсэл, тагнуул, тандалтын төхөөрөмжүүд ачжээ. Канадын хэсэг мэргэжилтнүүд мөн Украины аюулгүй байдлын хүчнийхэн дээрх "зэвсгүүд"-ийг хадгалах, ашиглахад зохих ёсоор бэлтгэгдсэн эсэхийг шалгахаар Украин руу ниссэн аж.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ