Путин Украины шигшээ багийг алхах үеэр унтсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.02.05-нд нийтлэгдсэн

Путин Украины шигшээ багийг алхах үеэр унтсан уу?

Путин Украины шигшээ багийг алхах үеэр унтсан уу?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд болж буй Өвлийн олимпийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирж, Украины тамирчдыг алхах үеэр зүүрмэглэж буй байдалтайгаар гэрэл зургийн дуранд "өртжээ".

Допингийн хэргээр олимпод оролцох эрхээ хасуулж, шүүхээс гэм буруугүй нь тогтоогдсон ОХУ-ын тамирчид Украины тамирчдыг мөн “Шувууны үүр” рүү орох үеэр нударга зангидан, муухай харж буй дүр зургийг сэтгүүлчид дурандаа буулгаж амжсан байна.

ОХУ-ын хувьд Өвлийн олимпод “Оросын олимпийн хороо” нэрээр өрсөлдөж буй юм. ОХУ-ын тамирчдыг гарч ирэх үед Путин суудлаасаа босч, гараараа даллаж байжээ.

Олимпийн нээлтийн өмнөх өдөр Ши Жиньпин Украины асуудлаар Путинд дэмжлэг үзүүлж, Европ дахь Америкийн нөлөөг буруушааж, НАТО-гийн ажиллагааг цаашид өргөжүүлэхийг эсэргүүцсэн хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ Вашингтоны зүгээс Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг шүүмжилсэн юм.

Эх сурвалж: DAILY MAIL,UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж