“Бар жил” нэг унцын 999 сорьцтой мөнгөн зоос худалдаанд гаргав

Хуучирсан мэдээ: 2022.02.05-нд нийтлэгдсэн

“Бар жил” нэг унцын 999 сорьцтой мөнгөн зоос худалдаанд гаргав

“Бар жил” нэг унцын 999 сорьцтой мөнгөн зоос худалдаанд гаргав

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргаж байв.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрслэснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Энэхүү цуврал дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан байна.

Мөн “Gilded Charming Tiger” 31.1 граммын мөнгөн зоос, “Into the Wild – Bear” 31.1 граммын франчайз мөнгөн зоосыг худалдаанд гаргаЖЭЭ.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn  хаягаар орж, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс хойш худалдан авах боломжтой юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж