Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ.
Энэ үеэр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэхүү нислэг нээлттэй болсноор манай улсын Иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд дэвшил гарна. Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол Улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт болох давуу талтай” гэж хэлсэн байна.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаярын мэдээлснээр, хоёр улсын хооронд шууд нислэг нээх цаг хугацаа болоод нөхцөл боломж нээлттэй болжээ. Энэ ажлыг шуурхайлахын тулд АНУ-ын талтай уулзалтууд хийж, хэлэлцээ шат шатандаа нааштайгаар өрнөж байгаа аж. Улмаар 2023 он гэхэд эхний нислэгээ үйлдэхээр зорилт тавин ажиллаж буйг дуулгасан юм.
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг хийх нь эдийн засгийн болоод хоёр улсын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой үйл явдал болно” гэж онцлов.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ