Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа нээгдлээ | News.MN

Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа нээгдлээ

Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа нээгдлээ

Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа нээгдлээ

Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа нээгдлээ. Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд дахин нээв.

Замын-Үүд боомтод өнгөрсөн дөрвөн өдөрт цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулан, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулж, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллажээ.

Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойш буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-нээс 31-ний өдрийн байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16280 тн ачаа татан авсан байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр, БНХАУ-ын тал цаашид авах уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Эрээн өртөөнөөс өргөн царигаар манай улсын импортын ачаа, тэр дундаа арматур, ган хийц зэрэг овор хэмжээ ихтэй барилгын материал ачих хүсэлт гаргасан байна.

Цаашид Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байгаа аж. Түүнчлэн Замын-Үүд боомтоос гадна Ханги, Мандал боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Булган боомтоор нүүрсний тээвэрлэлт явагдаж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-05 202.126.88.221

Хятад руу баялагаа урсгаж дарга нар мөнгөжиж байвал болоо доо халамжийнхан архиа уугаал үмхийрч л байг

Avatar

Зочин 2022-02-05 213.87.130.16

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-05 202.126.89.177

Хуучин шиг хэмжээнд хүрэх хаа ч бсын, шүлс шиг багаар орж бна. Тээврийн хөлс буусан зүйл огт алга бна

Avatar

Боря 2022-02-05 64.119.24.59

Хятад хүн халтирч унасан гээд хил хаачихгүй бол зүгээр л байна

Avatar

Зочин 2022-02-05 103.229.123.122

Odoo manaihan turk oros baraa tatdag bolmoor bn

Avatar

Иргэн 2022-02-05 64.119.25.232

Их юм болж дээ!! Цагаан сараар дандаа үндэсний хоол хүнсээр өмхий х*******н хортой хүнсний сэг ч харагдсангүй сайхан сар шинэ боллоо!!

Avatar

Зочин 2022-02-05 202.9.40.81

За болж дээ. Одоо өдөр шөнөгүй ажиллаад байх хэрэгтэй. Хятадын хил гаалийнханд баярын бичиг өгөөд мөн өдөр шөнөгүй ажиллуул. Ерөнхий сайд маань хэрэгтэй гэрээ хэлцэл хийж байгаа байх. ажил хийж байгаа хүнийг харлуулж гүжирдэж болохгүй

Avatar

Зочин 2022-02-05 103.212.118.24

Яг зөв

Avatar

Сандаг 2022-02-05 66.181.161.50

Хятадууд урамшил .баярын бичигт баярлана шүү.

Avatar

Зочин 2022-02-05 76.123.139.230

https://www.youtube.com/watch?v=kr-RGElH4x8 Дээрхи киног ХҮРЭЛСҮХ өөрийн биеэр нийтэд хүргэхийг чандлан хориглосон байна. Бусдад түгээнэ үү.

Avatar

Зочин 2022-02-05 66.181.181.182

Барааны үнийг дамчид хэзээ ч буулгахгүй. Улам л нэмж зарах гэж хичээнэ. Одоо долларын ханш өсөөд эхэлчихсэн. Өнөө тэтгэврийн нэмэгдэл будаа болно

Avatar

Зочин 2022-02-05 66.181.190.130

бараа ховордоход үнэ өсч, мөлжлөг нэмэддэгийг манай ардчилагчид сайн мэднэ. Иймээс ч барааны үнэ өсгөж бусдыг мөлжиж баяжихад хамгийн тохиромжтой нөхцөл монголд бий . Иймд тэд .зах зээл гэж байнга орилолддог.Бүх зүйлийг хувьчил, төрийн оролцоог багасага гэж үргэлж шаарддаг.Энгэж байж цөөнх хөрөнгөжиж олонх ядуурч жинхэнэ хөрөнгөтөний нийгэм буй болно.Ядуус хүн биш болж хувирна.

Avatar

Зочин 2022-02-05 103.26.195.150

ФЕЙСИЙН ХАР ТРОЛУУДАД ЯМАРЧ ГЭГЭЭЛЭГ ЮМ ДУУЛГААД НЭМЭРГҮЙ. ТЭД ЯАЖ ХАРЛУУЛАХАА Л САЙН МЭДНЭ.

Avatar

Зочин 2022-02-05 202.55.188.88

Одоо тэр төмөр замаа Хятадтай адилхан нарийн царигтай болгох хэрэгтэй өөрсдөдөө лай олох юм хийж байхаар

Avatar

Зочин 2022-02-05 66.181.178.232

Одоо хил, гаалийнхан яг хэрэгтэй бараа материал оруулах хэрэгтэй шүү.

Avatar

mgl 2022-02-05 66.181.191.124

Hun ruu buruugaa chiheed suugaad baival yu ch butehgui. Er ni bidnees l ih yum shaltgaalna gedgiig l oilgomoor baina. Tur zasag mash sian zohitsuulalt hiij baihgui zugeer l uursduu med hayaval suuliin 30 jild bolson shig zuil dahiad garna.

Avatar

Зочин 2022-02-05 124.158.64.169

За, яамай даа. Барааны үнэ буурна даа. Гурван хөрштэйгээ гурвуулантай нь найрсаг байцгаая, монголчуудаа.

Avatar

Зочин 2022-02-05 192.82.85.154

Өчигдөр нээгдсэн шүү дэ худлаа бичээд эргүү сэтгүүлч

Avatar

Зочин 2022-02-05 202.126.88.143

Хэвийн ч гэх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж