Путин Ши Жиньпинтэй чухал хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Путин Ши Жиньпинтэй чухал хэлэлцээ хийв

Путин Ши Жиньпинтэй чухал хэлэлцээ хийв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Бээжинд айлчлан ирлээ. Цар тахал дэгдсэнээс хойш Путин анх удаа Хятадад айлчилж буй нь энэ юм. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр Путины айлчлалын хуваарийг нэг өдөр байхаар төлөвлөжээ. 

Хоёр орны удирдагчид Орос-Хятадын хэлэлцээнд оролцож, дараа нь үдийн зоог барих үеэр биечлэн уулзжээ. Үдийн зоогны дараа В.Путин 24 дэх удаагийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцоно.

Энэ үеэр хоёр тал бүс нутаг болон дэлхийн хэмжээнд анхаарал татаж буй гол асуудлуудыг хэлэлцэнэ. Ушаковын хэлснээр, хэлэлцээний дараа удирдагчид засгийн газар хоорондын, агентлаг хоорондын болон арилжааны 15 баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж буй аж. 

Түүнчлэн Путин, Ши нар шинэ эриний олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн асуудлаар хамтарсан мэдэгдэл батлахаар төлөвлөж буй бөгөөд энэ нь аюулгүй байдал тэргүүтэй нэн чухал асуудлуудыг хөндсөн байх ажээ. 

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж