Зээлийн хэмжээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Зээлийн хэмжээ буурчээ

Өнгөрсөн жил Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 30 тэрбум төгрөгийн зээл эзэддээ очсон. Энэ жилийн тухайд жижиг дунд үйлдвэрийн зээлд 6 тэрбумыг л өгөх юм байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар Үйлдвэрийн хэлтэст 837 төсөл ирсэнээс 714-ийг нь шалгаруулж, Голомт, Капитрон, Улаанбаатар банкинд хөрөнгийг нь байршуулжээ. Улаанбаатар банкны тухайд улсаас хоёр тэрбум, єєрийн эх vvсвэрээс 600 сая тєгрєг нийт хоёр тэрбум 600 сая тєгрєгийг 53 зээлдэгчид єгчээ. Єєрєєр хэлбэл нэг зээлдэгч дунджаар 49 сая тєгрєг авсан гэсэн vг юм. Харин Капитрон банк 61 зээлдэгчид хоёр тэрбум 575 сая, Голомт банк 158 зээлдэгчид дєрвєн тэрбум 300 сая тєгрєг олгосон тухайгаа єнєєдєр Нийслэлийн иргэдийн хурлын тєлєєлєгчдєд мэдээллээ.
Энэ жилийн тухайд бизнес эрхлэгчид жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжсэн энэхvv зээлийн талаар ихээхэн мэдлэгтэй болж улмаар зээл хvсэгчдийн тоо нэмэгдсэн гэж байна. Энэ хирээр ажлын байр нэмэгдэж, басхvv ажлын байрууд хадгалагдан vлдсэн сайн талууд байгаа гэдгийг хэлцгээж байна. Арилжааны банкнуудын тухайд зээлийн эх vvсвэрийг нэмэгдvvлэх хvсэлтэй илэрхийлсний зэрэгцээ зээлдэгчид барьцаа тааруу байдаг болохоор шалгуур тавьдаг байна.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж