Зул асааж, арц хүж уугиулж орхихгүй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Зул асааж, арц хүж уугиулж орхихгүй байхыг сануулав

Зул асааж, арц хүж уугиулж орхихгүй байхыг сануулав

Цагаан сарын баяр, амралтын  өдрүүдэд айл өрхүүдийг зул хүж барьсан бол хяналтгүй орхиж болохгүй гэдгийг онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн долоон дуудлага бүртгэгдэж, нэг айлд гал гарч байсныг цаг алдалгүй унтраасан байна.  Тодруулбал, СХД-ийн 27-р хороо, Орчлон хороололд иргэн Э-гийн нэг өрөө байранд эд зүйл шатаж гал гарч байсныг унтраасан байна.

Гал түймрийн дуудлага өчигдөр орой 19:00 цагийн үед бүртгэгдсэн бөгөөд тухайн орон сууцнаас 75 иргэнийг гаргажээ. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 85 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аварчээ. Тиймээс ил задгай гал хүж нь гал түймэр гарах өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж