Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ерөнхий сайдтай уулзана | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ерөнхий сайдтай уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ерөнхий сайдтай уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ерөнхий сайдтай уулзана

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярьсан. 2021 оны  аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао бараалхана.
Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар нарын албаны хүмүүс байлцана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн барих хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцоно.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-04 202.9.40.81

Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг монголчууд өөрсдөө л муулна. Бусад орны сэтгүүлчид, дипломатууд сайн мэдэхгүй, тэгээд ч бусдыг гүжирдэх таамаглаж бичих соёл тэдэнд байхгүй. Манай сөрөг хүчнийхэнтэй тэдний сэтгүүлч уулзвал Монголын
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тухай хачирхалтай хамгийн муухай зүйлийг олж авч хэвлэлд бичиж болно. Монголчууд чинь АН болон МАН-аар талцаад 2 хуваагдчихсан. Нэг талд нь ороод нөгөө талыг нь цохиж болно. Гоё тамын тогоо монголд л байдаг

Avatar

Зочин 2022-02-04 202.9.40.81

Улс орондоо ашигтай гэрээ хэлцэл хийх байх. Хил гаалиа нээлттэй байлгаж чингэлэгээ хурдан авах талаар яриарай. За тэгээд уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох тал дээр ярина байх

Avatar

Зочин 2022-02-04 64.119.26.104

Mongoliin tur zasgiin tuluulugchid bish guilgachid gej , bas yamar atsaa guih gej bigaa bol gej boddog bolson biz gadnii ornuud.

Avatar

зочин 2022-02-04 66.181.160.90

Гүүээ чи одоо бас хэн гээч нь вэ ? гэж байгаа байх да ….Байсхийгээд л хэн нь мэдэгдэхгүй нэг юм ирээд л , бүтэх бүтэхгүй юм гуйж байгаад л явах юм ,, гэж байгаа даа
Энэ пацаан засаг удирдна гэхэд жулдаад байнаа !!

Avatar

Хөрөнгө оруулалт гэдэг нэмэх баланстай бхыг хэлдэг... 2022-02-04 66.181.161.37

Манайхан ядаж гадаадын хөрөнгө оруулалт гэдгээ сайн ойлгомоор бна. Уг нь тоног төхөөрөмж мөнгөө барьж орж ирээд тодорхой бизнес эрхлэх. Хүлээн авагч улсад ашигтай байдаг. Татвараа авчина. Хэдэн хүн цалин орлоготой. Гэтэл уул уурхай дээр баялгаа зүгээр өгдөг. Дандаа хасах баланс.

Avatar

Onoch 2022-02-04 66.181.161.37

Бороо гоулд дээр 57 тонн алт 3.2 тэрбум доллар ухаж аваад монголд үлдээсэн татвар, цалин орлого нь 200 сая хүрэхтэй үгүйтэй. Арай дэндүү улс орноо зарж, гадны луйварчдад тал зассан байдаг. ОТ ямарч ялгаа бхгүй. Бүр харин томоор сэгсэрч бгаа.

Avatar

Onoch 2022-02-04 66.181.161.37

Монголд бгаа ихэнх ГХО нь хөрөнгө оруулалт нэрээр халхавчилсан монголын газар шороог ухаж гадны эдийн засагт оруулах процесс. Монгол хөгжихгүй бгаа үндсэн шалтгаан. Ямар ч хөрөнгө оруулалт биш шүү.

Avatar

Зочин 2022-02-04 213.87.150.61

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-04 202.9.46.74

Орос Хятад хоёр сар жил сааталгүй байнга уулзалдаж, Ши дарга Путины төрсөн өдрийг тэмдэглэсэн анхны ерөнхийлөгч гэх зэрэгээр бидны дээгүүр даван хоорондоо итгэлцлийн найзууд болцгоож байгаа нь сонин биш байна уу манай данхан толгойтод .. Хэрэв нэг өдөр Монголыг манайд өгчих гэвэл Путин тэр үед татгалзах уу, эргэлзэх үү болтол нь дулдуйдсан бол Монгол хаачих вэ? МАН гар хулгайчид аа.

Avatar

Onoch 2022-02-04 66.181.160.82

Арай тийм юм болохгүй биз. Түүх уншвал уг нь ойлгогдоно

Avatar

Зочин 2022-02-04 66.181.182.30

Төв талбай дээр нь хятадууд ирээд тайвнаар нэгтгэе гэж орилж байхад уих ын дарга нь өмөөрөнгүй юм яриад сууж байдаг манайхаас өөр ийм улс байдаг болов уу. ман д худалдагдсан хэдэн сэтгүүлчид ч ган хийсэнгүй. тэр тархиндаа сумтай занданшатар уих ын даргаасаа буух хэрэгтэй байна. ер хүүк болон ман хятадуудад дагаар орохоор шийдсэн бололтой шүү. хүүк засаг тэргүүлснээс хойш хжаа махны үйлдвэр борооны дараах мөөг шиг олширсон нь үнэн шүү. ман сөнтүгэй

Avatar

Зочин 2022-02-04 66.181.161.32

Хэнтийд сургуулийн галч дэлхийн зөн бараадаж хот газрыг үзсэн хүүхэд шүүдээ хятадууд аль уже судалцан…. авгайн гэж за энэ удаа болие доо ккк

Avatar

Зочин 2022-02-04 142.79.202.93

Үнэн

Avatar

Зочин 2022-02-04 202.9.47.51

Харилцан сонирхсон асуудалаа ярилцана гэнэ шүү. Данх би үрж барахгүй их мөнгөтэй болмоор байна гэхэд нь газар нутгаа өг гэхээр нь ав ав гэчихсэн сууж байгаа ш дээ. МАН хүчээ нэгтгэж байгаад Монгол улсыг газар нутагтэй нь хувийнхаа юм шиг зарж байна. Цаашид МАНтайгаа байгаад байвал Монгол үгүй болох нь байна.

Avatar

Зочин 2022-02-04 111.220.50.43

Маш зөв алхам хийсэн шүү!! Бид 2 хөрштэйгөө маш дотно харилцаатай байх ёстой!! Тэр ардчилал хүний эрх энтр гэж гуцалддаг гарууд манайхны харилцаанд түй ч хамаагүй!!

Avatar

Onoch 2022-02-04 66.181.161.50

300 жил манж, оросуудад тонуулсан. Одоо сүүлийн 30 жил барууныханд тонуулна гэж ярьдаг болсон. Тонуулахгүй эрх тэгш байя гэхээр ухаан нь хүрэхгүй л бна даа. Ямар сайндаа 600 тэрбумын орд ухахад 400 тэрбумыг үнэгүй өгөөд, дээр нь өөрсдөө зардлаа дааж бгаа юм. Бүр болоогүй татвараа хөнгөлсөн. Тэгээд авсан гээд бгаа нь нүх ухахад гарах 4-5 тэрбум

Avatar

Onoch 2022-02-04 66.181.161.37

Үнэгүй авчихсан баялгаа зөөхийн тулд нүх ухаж бгааг гадаадын хөрөнгө оруулалт гээд ойлгуулчихсан. Одоо хүртэл олон хүний толгойны эргээ гардаггүй. Гаргахгүй гэж санхүүжүүлдэг шиг бга юм.

Avatar

Зочин 2022-02-04 202.55.188.85

ХКН ын дүү МАН

Avatar

ЗОЧИН 2022-02-04 66.181.183.245

МАНАЙ ХҮНИЙГ ИР ГЭЖ ДУУДСАН ЮМ БАЙНА ЛЭЭ. ОРОС ХЯТАД ХОЁРЫГ ХОЛБОСОН ХИЙН ХООЛОЙ ХУРДНЫ ЗАМ БАРИНА МОНГОЛЫГ ДЭД БҮТЦЭЭ БОЛГОНО. ОЛОН ЮМ ХУЦАЛГҮЙ МАНАЙ ХЯТАД КОМПАНИУДЫГ ОРУУЛ ГЭХ БАЙХ ДА. ХИЛ ЭЭ ХААЖ БАЙГАА НЬ ШАХААНД ОРУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ.

Avatar

Зочин 2022-02-04 64.119.21.169

Erguu ulun bandi kkkk

Avatar

Зочин 2022-02-04 64.119.19.16

Guilga guina. Teriig no avchaad uursduu tonono, eh ornoo zarna, guilga guina, tonono….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж